Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг хориод найм хонож байна. Түүнийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шалгаж байсан хүмүүсийг эрүүдэн шүүсэнтэй холбогдуулан баривчилсныг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 15 хоног хорих шийдвэр гаргаад байгаа юм. Тэгвэл Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнөөг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа аж. Тэрээр улсын нууцтай холбоотой учраас ТЕГ-ын даргын зөвшөөрөлтэйгээр мэдүүлэг өгнө гэжээ. Төрийн нууцын тухай хуулиар нууцын зэрэглэлтэй материалтай харьцаж байсан хүнийг хоёр жилийн хугацаанд нууц тээгч гэж үздэг байна. Харин Б.Хурцын хувьд ажлаа өгөөд 1.6 жил болж байгаа учраас төрийн нууц тээгч гэж үзэх үндэслэлтэй юм. Харин түүнээс асууж буй асуулт төрийн нууц мөн үү гэдэг нь эргэлзээтэй. C.УянгаЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төстэй мэдээлэл
Өрөөгөө гоёж, найзуудаа албан тушаалаар “эрхлүүлж” буй ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарт хэн хариуцлага тооцох вэ
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг тойрсон ноцтой баримтуудыг уншигч танд бид цувралаар хүргэж буй билээ. Тэгвэл тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Жүгдэрийн Отгонбаатар гэгч нь нийгмийн даатгал...
7 Үзсэн
Монголын онц чухал эмнэлгийн объектод шашны эмнэлгийн эмч нар зөвшөөрөлгүй хагалгаа хийсэн үү
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шашны гаж урсгал хийгээд хяналтгүй байгаа гадны шашны сүм хийдүүдэд хяналт тогтоох тухай байр сууриа саяхан тун хатуу илэрхийлсэн билээ. Гэтэл Христэд итгэгч шүдний эмч нарын холбоо...
7 Үзсэн
Лайв хийж, цагдаад хариуцлага тооцохыг шаардсан Б.Цэгмэд нь гарааш хааж машинаа байрлуулсан байжээ
Өнгөрсөн амралтын өдөр цахим орчинд иргэний цахим хаягаас “Тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх үедээ энэ талаар чанга яригчаар мэдээлээгүй” гэх агуулга бүхий шууд дамжуулалтыг хийсэн...
11 Үзсэн