Өнөөдөр 2019.4.29-ны даваа гариг болж байна, Ажлын эхний өдөр бүгд ажил төрлөө хөөцөлдөн цагтай уралдан гүйцгээж байна. Төрийн алба уул шугамандаа 12:30-13:30 цайны цагтай байдаг. Гэтэл өнөөдөр Төрийн өмч бодлого зохицуулалтын газар гэж маш том эрх мэдэлтэй агентлаг байдаг. Үүний нэгэн амин чухал болсон хэлтэс болох Худалдан авах ажиллагааны хэлтэс гэх улсын худалдан авах ажиллагааны дийлэнх хувийг бодлогоор зохицуулж, шалгаруулах үүрэгтэй хэлтэс нь тус газрын хоёр давхарт байрладаг бөгөөд дарга ахлах мэргэжилтнүүд нийлсэн 6 өрөөтэй том хэлтэс юм. Мөн тус хэлтсийг гэр бүлээрээ төрийн албанд сайд, дарга гэх хэл аманд их өртдөг Сарангэрэл сайдын хүү Улам-өрнөх дарга нь юм. Тус хэлтэст 14:15 минутын байдлаар нэг ч хүн ажлын байран дээрээ байхгүй байгаа ба хамт ажиллагсадаас нь асуухад удахгүй орж ирэх байх бөөндөө гарсан гэсэн тайлбарыг хэлж байгаа юм. Хэрэв хувийн байгууллага байгаад нэг хэлтэс нь цайндаа гараад орж ирэхгүй ажлаа хийхгүй болвол яах бол? Хэлтсийн дарга эрүүл мэндийн яамны сайдын хүү Улам-өрнөх дарга ажлаа хийж хэлтэсээ удирдлагаар хангаж чадаж байна уу ер нь? Ерөнхий сайд төрийн албаны хүнд суртал, ажлын чанарыг сайжруулна гэж тэндээс мянга орилоод, нидэр дээр нь иймэрхүү л байдалтай байна. Дургүйд хүчгүй гэж ингэж ажил хийсэн ч биш хийгээгүй ч биш, татвар төлөгчдийн мөнгийг цалин нэртэй үрэн таран хийж байгаа хүмүүсийг яах вэ? Ажил хийх хүсэл тэмүүлэлтэй, чадвартай залуучууд байхад чаддаг хүмүүсийг нь ажлуулвал яасан юм бэ? Ерөнхий сайд аа?
Эх сурвалж: www.newsmongolia.mn