Баянзүрх дүүргийн Улаанхуарангийн 53-р сургууль, Шархадны 79-р сургууль, Гачуурт тосгоны 85-р сургууль, Улиастайн 87-р сургууль, Эрдэнэтолгойн 92 сургууль, Хужирбулангийн 120-р сургууль болон Налайх дүүргийн Эрдмийн Оргил, Голомт цогцолбор сургуулиудын захирлуудад түлхүүрийг нь гардуулан, хүүхдийн автобусуудыг хүлээлгэн өгөв.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ Засгийн газраас хотын зах, гэр хороолол руу хөрөнгө оруулалтаа түлхүү хийж байна. Иймээс Баянзүрх, Налайх дүүргийн алслагдсан хороонд амьдардаг бага ангийн сурагчдын суралцах эрхийг хангах нөхцөл бололцоог сайжруулах хүрээнд энэхүү хөрөнгө оруулалтыг хийж байна.Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе” гэлээ.
Эх сурвалж http://www.info.mn