Comment.mn

Талийгаачийг үхэлд хүргэсэн бууг олжээ

Өнөө өглөө 100 айлын хойд талын автобусны буудлын хажууд байдаг “Нарлаг” цайны газрын орчимд 40 орчим насны эрэгтэй хүн  буудуулж амь насаа алдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Эл хэргийн амь хохирогч 1958 онд төрсөн/61 настай/, Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай, эрэгтэй Ж гэгч болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ. Талийгаачийн толгойд бууны шарх байсан эсэх тухайд одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх боломжгүй. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу гарсны дараа тогтоогдоно гэв. Талийгаачийг үхэлд хүргэсэн бууг цагдаагийнхан мөрдөн шалгах явцдаа олсон байна.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлтээр хошууг  нь тайрсан ТОЗ-8 маркийн буу болохыг тогтоожээ.  

100 айл орчимд хүн нас барсан байна гэх дуудлага 08:30 цагийн үед мэдээлэл Шуурхай удирдлагын төвд ирсэн байна. Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад аваад, хэргийн газрын үзлэг явагдаж байна. Харин нас барсан шалтгааныг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа юм.

Өмнөх мэдээлэл:

Шуурхай мэдээ: 100 айлын орчим хүн буудуулсан хэрэг гарчээ

Хэргийн газрыг битүүмжилсэн тул мэдээлэл өгөхгүй гэв

Б.Баатархүү: Хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөхийг хүсэж байна

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.