Comment.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 13 настай охиныг гэрийнх нь гадна машинд суулган биед нь халджээ

Хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулан гэмт хэргийн гаралт өөрчлөгддөг бөгөөд энэ үеэр охид эмэгтэйчүүдэд ёс бусаар халдан хүчиндэх гэмт хэрэг ихсэх хандлагатай байна.

Энэ сарын 5-ны өдөр дэлгүүр орох гээд гэрээсээ гарч явсан 13 настай охиныг үл таних этгээд машиндаа хүчээр суулгаж хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, тухайн өдрийн 13:50 цагт Баянгол дүүргийн нутагт байрлах нэгэн орон сууцны  байрны гадна дэлгүүр орох гээд явж байсан охины биед 30 орчим насны этгээд ёс бусаар халдаж  хүчиндэхийг завджээ. Ойролцоох хөрш нь харж, эцэг, эхэд нь мэдэгдсэнээр цагдаагийн байгууллагад хандсан байна. 

Тус этгээд нь гэрээсээ гараад явж байсан охиныг машиныхаа цонхоор “Ах нь юм асуух гэсэн юм. Ахын дүү хүрээд ирээч” хэмээн дуудаж улмаар машинд нь ойртож ирмэгц хүч хэрэглэн суулгасан аж. Охиныг машиндаа хүчээр суулгаж зодож, хүрэх ёсгүй газарт хүрч, хүчиндэхийг завдсан. Энэ үеэр байрны гадна явж байсан залуу охины аавд хэл дуулгаснаар цагдаагийн байгууллагад ханджээ. Ёс бусаар авирлаж бага насны охиныг хүчиндэхийг завдсан этгээдийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст саатуулан шалгаж байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.