Тав тухтай орчин, хямд үнэ, 24 цагийн чанартай үйлчилгээгээр иргэдэд танигдах болсон “Circle K” олон улсын сүлжээ дэлгүүр Монголд анхны салбараа нээснээс хойш нэг жил өнгөрчээ. Тус дэлгүүрийн нийт албан хаагчид энэ сарын 5-нд төрсөн өдрөө тэмдэглэлээ.
“Circle K”олон улсын конвиненс дэлгүүр дэлхийд анх 1951 онд нээгдэж байсан бөгөөд Монгол улс уг сүлжээг оруулсан 24 дэх орон болсон юм. Өнгөрсөн жилийн өдийд 20 хүрэхгүй хүнтэй нээгдэж байсан тус дэлгүүрийн хамт олон өдгөө 20 салбарт 200 ажилтантай, хийж бүтээсэн арвин түүхтэй том айл болжээ.
Энэ нэг жилийн хугацаанд “Circle K” сүлжээ дэлгүүрийнхэн дундаас зургаагаас бага сарын хугааанд тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн хоёр салбар төрж, мөн хамтран ажиллагч байгууллагуудын борлуулалт нь нь 30-50 хувь хүртэл өссөн үзүүлэлттэй байжээ. Тус дэлгүүр Монголд үүд хаалгаа нээснээр олон олон эерэг хандлагыг авчирснаа дүгнэн ярилцлаа.
Тухайлбал, 200 гаруй залуусыг ажлын байраар хангаж, нийгэмд хөл нийлүүлэн алхахад тусалсан. Үүнээс гадна 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мөн ажлын байраар хангажээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж, бусадтай адил ажиллаж хөдөлмөрлөж явах боломжийг олгосон энэ хамт олны жишгийг бусад газрууд ч дагах хэрэгтэй болов уу.
“Circle K” хоногийн аль ч үед орох боломжтой 24 цагийн үйлчилгээ нээснээр хотын хөгжил, соёлд томоохон хувь нэмрээ оруулснаас гадна цэвэрхэн тохилог орчин, гаднах гэрэлтүүлэг, ариун цэврийн өрөө зэргээрээ үлгэр жишээ болсон юм.
Тэдний зогсолтгүй ажиллах эргэлт нь хамтрагч байгууллагууд нь ч томоохон хөшүүрэг болжээ. “Circle K”-ийнхан үндэсний томоохон үйлдвэр, компаниудтай хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд түнш компаниудын борлуулалт нь 30-50 хувиар өссөн гэдэг нь тэдний хамтын ажиллагаатай холбоотой байж таарна. Монголчууд хамтдаа нэгдэж, нэгийгээ дэмжих зарчмаар хамтдаа хөгжинө гэдэг “Circle K”-ийн хамт олны бодлого эхнээсээ биелж байгаа нь жилийн ойн дээр нь батлагдаж байна.