Comment.mn

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Япон улсын академич, Кобэгийн их сургуулийн эдийн засгийн тэнхимийн профессор Отсука Кейжирүг хүлээн авч уулзлаа

Япон улсын академич, Кобэгийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор Отсука Кейжирү Монгол Улсад гурав дахь удаагаа айлчилж байна.

Тэрбээр нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Япон улсын Кобэгийн их сургуулийн Эдийн засгийн сургуультай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Улаанбаатар хотын хүн амын амьдралын таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилт болон нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газраас хэрэгжүүлж буй “Дэд бүтцийн төв” төслийн үр нөлөөг судлах зорилгоор төсөл хөтөлбөрт хамрагдсан айл өрхийн эдийн засгийн болон суурь судалгааг авч боловсруулах санамж бичигт заасан зорилтыг тэлж ажиллах, туршлага солилцох зорилгоор иржээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тус уулзалтын үеэр “Нийслэл хотын хувьд гэр хоорооллын дахин төлөвлөлт, амьдрах орчныг сайжруулах тухай асуудал нь нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай чухал асуудал мөн юм. Иймд та бүхэн үр дүнтэй тооцоо судалгааг хийнэ гэдэгт итгэлтэй байна. Бид та бүхэнтэй цаашид ч хамтран ажиллаж олон асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна” хэмээв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.