Comment.mn

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Нянгийн тэсвэржилт-Нэг эрүүл мэнд” олон улсын бага хуралд оролцож үг хэллээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон улсын Токио хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын “Нянгийн тэсвэржилт-Нэг эрүүл мэнд” олон улсын бага хуралд оролцож байна.
 Тэрээр хурлын нээлтэд хэлсэн үгэндээ Монгол Улсын хувьд 2017 oнд Нянгийн тэсвэржилттэй тэмцэх   үндэсний төлөвлөгөө баталж, салбар хоорондын зохицуулах зөвлөл байгуулсан юм. 2018 онд ДЭМБ-аас анх удаа антибиотикийн хэрэглээний судалгаа хийхэд бүсийн зургаан орноос Монгол Улсын антибиотикийн хэрэглээ өндөр байгаа нь тогтоогдсон.

Антибиотикийн хэрэглээ өндөр байхад манай улсад нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байна. Улирлын чанартай томуу, томуу төст өвчний үед ард иргэд эмчийн заавар зөвлөгөө авахгүйгээр өөрсдөө дур мэдэн антибиотикийг замбараагүй хэрэглэсээр ирсэн нь нэн тэргүүний шалтгаан болж байна. Мөн хүн амын дунд амьсгалын замын болон шээс бэлгийн замын халдвар өндөр байна. Үүний зэрэгцээ сүрьеэгийн халдвар буурахгүй байгаа нь нянгийн тэсвэржилт нэмэгдэхэд нөлөөлж байна.
Гэхдээ 2015 оноос хойш манай улс ДЭМБ-тай хамтран антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх дэлхийн долоо хоногийг тасралтгүй зохион байгуулдаг болсон нь антибиотикийн зохисгүй хэрэглээний тогтсон хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулсан юм.

Өнгөрсөн жил дэлхийн энэ өдрийг тэмдэглэхэд эмийн сангууд жоргүй антибиотик олгох явдал 40 хувиар буурч, иргэд жоргүй авах гэж шаардах хандлага ч буурсан байлаа. Эмч нар ханиадтай хүүхэд,тэр дундаа насанд хүрэгчдэд гол төлөв антибиотик бичдэг байсан дадал хэвшлээсээ салж эхэлсэн юм. Энэ нь тогтвортой сургалт явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл, сурталчилгаа явуулсны үр дүнд тодорхой ахиц дэвшил гарсан гэж бид үзэж байгаа. Түүнчлэн антибиотикт тэсвэржсэн лабораторийн илрүүлэлт,тандалт судалгааг сайжруулж, чадавхийг нэмэгдүүлсэн. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр нян судлалын лабораториудыг олон улсын жишигт хүргэж орчин нөхцөл, тоног төхөөрөмж, хүний нөөцийг бүрдүүлж чадлаа. Бид өнгөрсөн онд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож буй эмэнд цахим жорыг нэвтрүүлснээр антибиотикийн жор бичилт, хэрэглээнд хяналт тавих, зохистой хэрэглээг төлөвшүүлэх таатай боломж бүрдэж эхэлсэн юм гэлээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.