Огноо: 2019 оны 02-р сарын 21-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Скаймедиа үйлчилгээний кабель шугам угсралт суурилуулалт, харилцаа холбооны сүлжээ байгуулах, ОШК татах, эцсийн хэрэглэгчийн сүлжээ байгуулах
Тендер шалгаруулалтын дугаар: SK 02/2019
“Скаймедиа Корпораци” ХХК нь эрх бүхий оролцогчдоос “Скаймедиа үйлчилгээний кабель шугам угсралт суурилуулалт, харилцаа холбооны сүлжээ байгуулах, ОШК татах, эцсийн хэрэглэгчийн сүлжээ байгуулах” ажил үйлчилгээ гүйцэтгэх тухай сонгон шалгаруулалтанд санал ирүүлэхийг хүсч байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш календарийн 21 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017 болон 2018санхүүгийн тайлан
- Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос олгодог тусгай Б ангиллын зөвшөөрөл:Монгол улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жилийн борлуулалтын орлогын хэмжээ 50 сая /тавин сая/ төгрөгөөс багагүй байх
Тендерийг 2019 оны 3-р сарын 14-ний өдрийн 17:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плазагийн ресепшинд ирүүлнэ үү.
Сонирхсон этгээд нь тендерт оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын албан тоот болонХудалдаа хөгжлийн банкны 499127337 тоот дансанд 30’000 төгрөгийг тушаасан баримтын хамт доорх хаягаар ирж тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг авна уу
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плаза
Үйл Ажиллагааны Газар, Худалдан Авалт Аж Ахуйн Хэлтэс
Утас: 9111-4346