Сонгодог поп чиглэлээр дуулна гэж гарч ирчихээд дандаа хуучны дуунуудыг ковердож дуулдаг гэсэн шүүмжлэлийг хүртээд байгаа хамтлаг бол “Классик жэм” юм. Хамтлагийн ахлагч Д.Энхтайван энэхүү шүүмжлэлийг уран бүтээлч сэтгэлгээгээр эерэгээр хүлээн авч, ирэх онд гурван ч цомог зэрэг гаргахаар зориод үндсэн ажлаа бараг дуусгажээ.
Хэд хоногийн өмнө тус хамтлагийнхан Сүхбаатар дүүргийн Ардчилсан холбоо, Ардчилсан намынхны урилгаар “Улаанбаатар” зочид буудалд зохиогдсон 25 жилийн ойд ая дуугаа өргөж тайзнаас буумагц яруу найрагч Д.Ган-Очирын шүлэг, Т.Нямдоржийн аялгуу “Миний Монголын Ардчилал” гэх гайхамшигтай дууг олонд хүргэснийх нь төлөө “Цагаан морь” болор медалиар энгэрээ мялаалгажээ.
Эх сурвалж: wikimon.