Comment.mn

Залруулага хийх тухай

Иргэн Б.Лхагвасүрэн нь нотлох баримттайгаар өөрийнхөө олон зуун сая төгрөгийг иргэн Л.Энхтайванд залилуулсан, мэхлэгдсэн, мөн Ерөнхий сайдтай татуулсан зургаараа өөрийн “иммиж” болгосон тухай болгон мэхэлдэг талаар мэдээлэлийг мэдээлэлийн сайт, сошиал орчинд ор үндэслэлгүй мэдээлэлийг гаргасан.

Гэтэл үнэн бодит байдал дээр ямар ч залилан мэхэлсэн зүйл болоогүй бөгөөд иргэн Л.Энхтайваны нэр хүндэд бүдүүлэгээр хандсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.” гэж тодорхой хуульчилсан.

Гэтэл дээрх шүүхээр нотлогдоогүй мэдээллээс шалтгаалан Л.Энхтайван болон түүний гэр бүлийн бусад гишүүдийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд асар их сэв суулаа.

Түүнчлэн facebook-ээр эдгээр мэдээлэл маш олон хүнд тарж маш олон хүний сөрөг сэтгэгдлийг цуглуулсан.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.”, 21.3 дахь хэсэгт “Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээллээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” гэж тус тус заасныг үндэслсэн энэхүү тайлбар залруулагыг гаргаж байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.