Comment.mn

Шуугианы гаралтай сонсгол бууралтаас урьдчилан сэргийлье

ДЭМБ-ын мэдээллээр 1.1  тэрбум орчим залуучууд сонсох буруу дадлын улмаас шуугианаас үүдэлтэй сонсгол алдаж дүлийрэх эрсдэлтэй тулгарч байгааг онцолжээ. Харин манай оронд 200 мянган хүн сонсголын бэрхшээлтэй байна.

Хүний чихийг гадна, дунд, дотор гэж хуваадаг. Гадна, дунд чих нь дуу дамжуулах үүрэгтэй. Дотор чих дууны дамжиж ирсэн механик энергийг биологийн энерги болгож, сонсголын мэдрэлээр дамжуулах үүрэгтэй байдаг. Тиймээс гэнэтийн чанга чимээ сонсох, ялангуяа 85 дебицелээс илүү чанга чимээ эсвэл байнгын давтамжтай, удаан хугацаагаар дуу чимээ, хөгжим сонсоход дотор чихний сормууслаг эсүүд гэмтдэг. Өөрөөр хэлбэл сонсголын мэдрэл хэсэг гэмтэж байна гэсэн үг.

Ажлын байрны стандартад заагдсан дээд хэмжээнээс чанга шуугиантай байх нь ажилтнуудын сонсгол алдагдах эмгэгт өртөх гол шалтгаан болдог. Шуугиан нь ажилтныг өвдөлтгүйгээр нэг л өдөр мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болгох аюултай. Хамгийн том асуудал бол хүний сонсох чадвар нэгэнт алдагдсан бол түүнийг бүрэн эмчлэх, нөхөн сэргээх боломжгүй байдаг.

Гэхдээ ажлын байранд дуу шуугианд хэдий өндөр байсан ч сонсгол алдагдах эмгэгт өртөхгүй байж болно. Тухайлбал,

  •  Хөгжим хэтэрхий чанга сонсохгүй байх
  • Дуу шуугиан ихтэй газруудад /диско клуб, концерт, үйлдвэр уурхайд/ сонсгол хамгаалах хэрэгсэл болох чихний зориулалтын бөглөө хэрэглэх зэргээр урьдчилан сэргийлж чадах юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.