Comment.mn

“Хэдэн хүнийг ажлаас нь халаад хямралаас гарахгүй”

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулган дээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор зарим гишүүдийн байр суурийг сонирхлоо.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал

– Ерөнхий сайдын хэлсэн үгийг бичгээр авч уншсан л даа.  Нэгдүгээрт, сүүлийн 25 жил яригдаж байгаа гомдлуудыг цуглуулга байна гэсэн бодол төрсөн.  Хоёрдугаарт, тавьж байгаа онош нь зөв үү, буруу юу гэдэгт эргэлзсэн.  Үндсэндээ өмнөх Засгийн газар луу хамаг зүйлээ чихэж байна лээ.  Гуравдугаарт, шийдэл нь зөв үү, буруу юу гэдэгт бүр ч илүү эргэлзсэн.  Ерөнхий сайд хаа нэг газрын нийгмийн даатгалын байцаагчийг ажлаас нь халж, эсвэл малчдад  татвар ногдуулж байж хямралаас гарна гэсэн зүйл хэлж байна лээ.  Миний ойлгож байгаагаар хэдэн хүнийг ажлаас нь халаад хямралаас гарна гэж үзэхгүй байна.  Мөн хямралаас ямар үнээр гарах гээд байгаа юм гэдгээ тооцож үзсэн юм болов уу гэсэн л бодол төрсөн.

 

Д.Анар 

Эх сурвалж : www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.