Comment.mn

Ч.Улаан, Э.Дөлгөөн нар зэрэг нэмэхийн даваан дээр тонгоруулах уу?

ЖДҮ-ийш хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотойгоор Б.Батзориг сайдын ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг дагаж ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга ч ажлаа өгсөн.

Тэдний суудлын төлөө азаар олон хүн өрсөлдөөгүй бөгөөд “битүү морь” шиг л гэнэт Ч.Улааны нэр яригдах болсон. Харин ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргад салбарт нь ажилаж байсан гэх Э.Дөлгөөнийг томилох тохироо хийгдсэн гэх.

Асуудлын гол нь зэрэг нэмэхийн өмнө гэдэг шиг тэдний томилогдох нь тодорхой болсон энэ цаг үед албажиж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Хэрвээ У.Хүрэлсүхийн засгийн газар огцрох юм бол тэд албажиж чадахгүй. Чадсан байлаа ч төрийн өндөр албан тушаалийг хамгийн цөөн цагаар хашсан хүмүүсийн түүхэн дээд амжилтыг эвдэх юм.

Засаг огцрох эсэхийг, тэдний зэрэг нэмэх эсэхийг харж л сууя даа…

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.