Comment.mn

Мандухай сэцэн хатан, Өнөболд ван хоёр 30 жилийн дараа дахин дэлгэцнээ

1988 онд Монголын кино урлагт нэгэн гайхалтай түүхэн бүтээл мэндэлсэн нь “Мандухай сэцэн хатан” Уран сайхны кино юм.

Монголын ард түмний шимтэн үзэх дуртай тус киноны гол дүр болох Мандухай хатны дүрийг Төрийн соёрхолт, МУАЖ Н.Сувд чадварлагаар бүтээж үзэгчдийн хайр хүндэтгэл, бахархал, омогшлыг бадраасан.

Төрийн соёрхолт, МУАЖ Н.Сувд-ын хамт тус кинонд олон чадварлаг уран бүтээлчид оролцон тоглосон нь “Мандухай сэцэн хатан” Уран сайхны кино-г илүү гайхалтай, дахин давтагдашгүй түүхэн бүтээл болгож чадсан юм.

Тэдгээр уран бүтээлчдийн нэгэн тод дүр бол Мандухай сэцэн хатантай хайр сэтгэлээр холбогдож түүнийхээ төлөө тэмцсээр эцэстээ дайсагнадаг Өнөболд ван буюу МУАЖ А.Дашпэлжээ юм.

“Мандухай сэцэн хатан” Уран сайхны киноноос хойш хамтарч кинонд тоглоогүй хоёр Ардын жүжигчид маань 30 жилийн дараа УДЭТ-ын жүжигчин МУСТА Э.Тодгэрэл, УДЭТ-ын жүжигчин МУСТА Б.Шинэбаяр, УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал нарын хамтран байгуулсан YB энтертайнмент-ын дэлгэцийн анхны уран бүтээл болох “Тэрбумын хэрэг” УСК-нд хоёр ардын жүжигчин маань гол дүрийг бүтээж байгаа юм.

Гэхдээ энэ удаад цоо шинэ өнгө төрхтэйгөөр 2 жүжигчин маань дүр бүтээх хэдий ч мөн л адил дурлалт хосууд болох аж.

Ингээд хоёр ардын жүжигчнээ 30 жилийн дараа дахин дэлгэцнээ хамтран тоглож буйг харах гайхалтай завшаан 2018/11/16-ны өдрөөс эхлэн бүх кино театруудаар тохиох ажээ.

“Тэрбумын хэрэг” УСК-ны уран бүтээлчид:

 

Зохиолч, Найруулагч:………………………….МУСТА А.Миеэгомбо

Продюсер:…………………………………………YB энтертайнмент

Зураг авалт, эвлүүлэг, график:…………….Dual Zet Pro Agency

Хөгжмийн зохиолч:…………………………….Н.Тэмүүлэн

Дууны найруулгч:……………………………….Г.Батжаргал

 

Дүрүүдэд:

Төрийн соёрхолт ардын жүжигчин Н.Сувд

Ардын жүжигчин А.Дашпэлжээ

УДЭТ-ын жүжигчин МУСТА Э.Тодгэрэл

УДЭТ-ын жүжигчин МУСТА Б.Шинэбаяр

УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал

УДЭТ-ын жүжигчин МУСТА Б.Одончимэг

Жүжигчин МУСТА П.Баттөр

Маск продакшны жүжигчин МУСТА Д.Дэлгэрсайхан нар болон бусад чадварлаг уран бүтээлч нар оролцон тоглосон.

Мандухай сэцэн хатан, Өнөболд ван хоёр 30 жилийн дараа дахин дэлгэцнээ

Мандухай сэцэн хатан, Өнөболд ван хоёр 30 жилийн дараа дахин дэлгэцнээ

Мандухай сэцэн хатан, Өнөболд ван хоёр 30 жилийн дараа дахин дэлгэцнээ

Мандухай сэцэн хатан, Өнөболд ван хоёр 30 жилийн дараа дахин дэлгэцнээ

Мандухай сэцэн хатан, Өнөболд ван хоёр 30 жилийн дараа дахин дэлгэцнээ

Мандухай сэцэн хатан, Өнөболд ван хоёр 30 жилийн дараа дахин дэлгэцнээ

Мандухай сэцэн хатан, Өнөболд ван хоёр 30 жилийн дараа дахин дэлгэцнээ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.