Монголын хошин урлагийн шинэ өнгө төрх болсон “Эмоци” продакшны “This is Mongolia” энтертаймент шоу тоглолтын хаалтын үзвэрүүд үргэлжилсээр байна.
МУСТА Д.Түвшинтөр, С.Тэмүүжин, Г.Нарансолонго, Б.Баатархүү, Мөөжиг, +17 цувралын У.Цогтбаяр зэрэг чадварлаг залуусаар багаа бүрдүүлсэн тус хамтлагийн тоглолт үргэлж өнгөлөг гэгээлэг байж аз жаргал, эрч хүч, эерэг энергийг мэдрүүлдэг билээ.
Энэ удаагийн тоглолт ч мөн адил хүрэлцэн ирсэн хүн бүрт амьдралын илүү гоё өнцгийг инээд хөөрөөр хачирлан илүү гоё амттайгаар мэдрүүлж буйгаараа онцлог.
Нээлтээ хийсэн өдрөөсөө эхлэн багагүй эрэлт үүсгээд байгаа “This is Mongolia” шоу тоглолт энэ сарын 26-ны өдрийг хүртэл тоглогдох учир хаалтаа хийхэд ердөө 7 хоногийн хугацаа үлдээд байгаа юм.
Эрхэм уншигч та анд найз, амраг хайрт, хайртай гэр бүлийхэндээ аз жаргалтай нэгэн оройг бэлэглэхийг хүсвэл “Эмоци” продакшны “This is Mongolia” шоу тоглолтыг зориорой.
Дашрамд дуулгахад тус хамтлагийн тоглолт СТӨ-нд өдөр бүр 19:00 цагаас тоглогдож байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 96629662 329173 утаснаас авах боломжтой аж.