Comment.mn

Д.Майцэцэг: Намайг буруутгавал Мурат нэр төрөө хамгаалан нэг муу сэтгүүлч ял аваад хэсэг цуураад намжина

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 14.00 цагт УИХ-ын гишүүн Д.Мурат, сэтгүүлч Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн ч шүүх хурал шүүгдэгч Д.Майцэцэг шүүх болон прокуороос татгалзах хүсэлт гаргасан учраас тодорхойгүй хугацаагаар хойшилоод байгаа билээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 14.00 цагт УИХ-ын гишүүн Д.Мурат, сэтгүүлч Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн ч шүүх хурал шүүгдэгч Д.Майцэцэг шүүх болон прокуороос татгалзах хүсэлт гаргасан учраас тодорхойгүй хугацаагаар хойшилоод байгаа билээ.

Сэтгүүлч Майцэцэг энэ болж буй үйл явдлын талаар өөрийн бодлоо ийн илэрхийлсэн юм.

Надад хардах эрх бий!!  Өнөөдрийн шүүх хурлаас төрсөн миний сэтгэгдэл: Шүүх УИХ-ын гишүүн Д. Мурат болон Б. Бахытгүль нарыг буруутгахгүй байхыг хичээж байгааг би анзаарлаа.

Харин сэтгүүлч миний бие УИХ-ын гишүүн болон АН-ын хажууд зүгээр л нэг золиос болох юм байна! Шүүх хэрвээ Д. Майцэцэг намайг гэм буруугүй гэж үзвэл УИХ-ын гишүүн Д.Муратын ёс зүйн асуудал дахин дэгдэх нь тодорхой. Харин Д. Майцэцэгийг гэм буруутай гэж үзвэл Д.Мурат нэр төрөө хамгаалан авч үлдэхийн зэрэгцээ нэг муу сэтгүүлч ял аваад хэсэг цуураад намжина. Тиймээс л үүний цаана УИХ-ын гишүүний болоод бүхэл бүтэн намын нөлөөлөл байгаа гэдэг нь харагдаж байна!

Яагaад гэвэл энэ хэрэгт УИХ-ын гишүүн болон энгийн нэг сэтгүүлч 2 тулалдаад байгаа юм. Бахытгүль бол овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдгийн гол жишээ !! Нэг зүйл хэлэхэд би хэзээ ч шантрахгүй. Хэлсэн үг, үйлдэл болгон маань шүүх дээр миний эсрэг ашиглагдаж байна. Би хэрвээ Д. Мурат гишүүний гэрт нь очоод гар утсыг нь хулгайлаад, эсвэл биед нь халдаад өмдийг нь тайлж байгаад зургийг нь авсан бол жинхэнээсээ хувь хүний нууцад халдсан хэрэг болох байлаа.

Гэтэл мэдээллийг олж авсан нь хууль ёсных гэчихээд, сэтгүүлчийнхээ эрх үүргийн хүрээнд олон нийтэд түгээснийг маань буруутгаж эрүүгийн хуулиар яллах гээд байгаа гол шалтгаан нь ердөө л энэ! Ядаж хардах эрхээ ингээд ч болов бичиж болох байлгүй дээ!!

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • Гунигтай аан яасан улс вэ энэ чинь одоо зүгээр ажилаа хийсэн ш дээ

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.