ССАЖЯ-ны хуучин байрыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэвч энэ асуудлыг судлах ажлын хэсгийн дүгнэлтээр ССАЖЯ-ны байрыг эмнэлэгийн зориулалтаар ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан байна. Учир нь тус барилга хэтэрхий хуучирсан, агааржуулалт байхгүй, гэрэлтүүлэг муу гэж үзжээ. Хэрэв эмнэлэгийн зориулалтаар ашиглабал шаардлага хангахгүйн дээр халдварт өвчин гарах магадлалтай гэж үзсэн байна. Харин Зам тээврийн яамны байрыг эмнэлэг болгох боломжтой гэсэн дүгнэлт гаргажээ.
Эх сурвалж : http://www.ugluu.mn/