Comment.mn

Өөрөө хүүхэдгүй учраас хүүхэдтэй болохын тулд охиныг хулгайлсан гэж мэдүүлжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын III багийн “Ширээ нурууны нутаг” гэх газраас энэ сарын 18-нд таван настай охин ор сураггүй алга болсон хэрэг гарсан билээ.

Хэргийг Хан-Уул дүүргийн V хороонд оршин суух хаягтай П.Батсуурь гэгч эмэгтэй үйлдсэн  нь тогтоосон бөгөөд цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Төрүүлсэн үр хүүхэдгүй, хүүхэдтэй болохын тулд охиныг дагуулж гэртээ ирсэн” гэж мэдүүлсэн байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хохирогчийг хүүхэд гэдгийг мэдсээр байж хууран мэхэлж хулгайлсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байгаа юм байна.

Эх сурвалж: Zaluu.com Т.Гэрэл

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.