Comment.mn

Гомо Нараа: Насныхаа эцэст би “Ерөнхийлөгчийн аав” гэж хүндлүүлэх нь…

1990-ээд оны тэртээ буюу зах зээлийн нийгэмд шилжиж байсан эгзэгтэй үед хэвлэлийн баатар болж явсан энэ эрхмийг Н.Наранбаатар гэдэг. Бэлгийн чиг хандлагаараа гадуурхагдаж хүнд бэрх замыг туулсан ч гэлээ, тэрбээр өдийг хүртэл “Гомо Нараа” гэж дуудуулахаас ичээгүй яваа. Хүйсээ солиулсан даруйдаа нэрээ Н.Ган-Од болгон өөрчилсөн Ганбууш найзыгаа бодвол амьдрал ахуй нь доогуур, амьтан хүнд адлагдсан хэвээр байгаа мань эр эмэгтэй найз олонтой гэсэн. Тиймээс гялгар цалгар хувцас, цүнх, гутал гээд л эмэгтэй хүн бүрийн шунан дурладаг эд зүйлсийг төвөггүйхэн олчихдог тэрбээр өдгөө гэр хороололд өргөмөл хүүтэйгээ хамт амьдарч буй.

Эгчээсээ өргөж авсан ганц хүүгээ өсгөх гэж хэрэндээ л ажил эрхэлж яваа гомо Нараа “Манай хүү чинь том болоод ерөнхийлөгч болно гэж ярьдаг юм. Насныхаа эцэст би гэдэг хүн “Ерөнхийлөгчийн аав” гээд хүндлүүлэх бололтой дог. Даанч хүмүүс намайг “Нөгөө гомо Нараа байна” гээд адлана биз” хэмээн сэтгэл зовнин ярьжээ. Мөн тэрбээр таван намын гишүүнчлэлтэй бөгөөд нийгмийн ажилд тун ч идэвхтэй оролцдог болохоо нуугаагүй. Сүүлийн хэдэн жил бор дарсанд толгойгоо мэдүүлж, “Зуун грамм”-тай ойр байх болсон гэдэг гомо Нараа эрүүл мэндийн хувьд өөрийгөө харьцангуй бие сайтай гэсэн  шүү. Харин нэг хэсэг ядаргаанд ороод ээрэх нь нэмэгдсэн гэж нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан байна.

Б.Содон

Эх сурвалж : http://www.photonews.mn/

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.