Comment.mn

2017 онд гэнэт “баяжих” гурван орд

Хүний хувь төөрөг гэдэг сонин зүйл. Өнөөдөр ямар ч шинжлэх ухаан хүний амьдралын утга учир, хэзээ хэдэн настайдаа, хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр тухайн хүн үхнэ гэдгийг нь мэдэж чадаагүй л байна. Иймд зурхай гэдэг зүйл гарч иржээ. Зурхайд итгэх нь хувь хүний асуудал. Гэхдээ ойролцоогоор 97 хувь нь үнэн байдаг Түвд зурхайд дурдсанаар тахиа жилд гэнэт баяждаг гурван орд байдаг гэнэ.

Ер нь хүн бүр л баян болохыг мөрөөддөг. Гэхдээ тэнгэрээс алтан зооснууд унаж үлгэрийн юм шиг баяжитлаа аливаа нэгэн хүн цөөнгүй жил зүтгэдэг. Харин 2017 онд тийм ч их хүчин чармайлт гаргахгүйгээр баян болох азтай хүмүүс байгаа гэдгийг Түвд зурхайд буужээ. Өөрөөр хэлбэл, тэдний цаг хугацаа ирж байна. Ингээд 2017 онд гэнэт баяжих гурван ордыг танилцуулья.

Ихэрийн орд

 Ихрийн ордны хүмүүсийн баяжих эхлэл 2017 оны хавраас эхэлнэ. Ялангуяа энэ ордны эрчүүдийн хувьд тэднийг тэнгэр ивээж олон ч эрийн амьдралд санхүүгийн маш сайхан боломжууд үүсч, амьдрал нь огцом дээшилнэ. Тэд нэг л өглөө сэрэхдээ саятан болсон байх болно. Гэхдээ ихрийн ордны хүн бүр азтай байхгүй, зөвхөн бага ч гэсэн хүчин чармайлт гаргасан нь амжилтад хүрнэ. Мөн өөртөө итгэлтэй байж эрсдэлтэй алхам хийсэн нь ялна. Түүнчлэн ихрийн ордны эрчүүдийн “ивээн тэтгэгч” нь 2017 онд тэдний баялгийн шавхагдашгүй эх үүсвэр нь байх болно. Үүний хажуугаар оны эхнээс л ихрийнхэн өөрийн эргэн тойрон дахь баян хүмүүстэй илүү ойртож дотносох дүр зураг харагджээ.

Арслан

Арслангийн ордныхон томоохон хохирол хүлээлгэх эсвэл бүрэн сүйрүүлдэг мөрийтэй тоглоомын жинхэнэ тоглогчид нь байдаг. 2017 он тэдний хувьд аз ивээлийн жил байх бөгөөд Галт Сармагчин /Улаан мичин жил/ жилийг бүрэн удирдах болно. Энэ жил арслангийн орднынхонд мөрийтэй тоглоом шиг аз туршсан, дэнчин тавьсан ажлуудад тустай жил байх бөгөөд иймэрхүү ажил хийх гэж байгаа бол 2017 онд хийсэн нь дээр. Учир нь энэ онд арслангийнхны толгой гайхалтай ажиллаж маш азтай байна. Нөгөө талаас энэ он арслангийн орднынхныг баян болох хүсэл эрмэлзлийг маш ихээр бадраасан он байх аж. Зурхайд дурдсанаар арслангийнхан ирэх онд баян болохыг зүрхнийнхээ эд эс бүхнээс хүснэ гэжээ. Гэхдээ зурхайчдын анхааруулснаар 2017 онд арслангийнхны хувьд бүхэлдээ азтай жил байхгүй бөгөөд тавдугаар сарын дунд үеэс наймдугаар сар хүртэл зөвхөн азтай байна гэдгийг анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, энэ үед л арслангийнхан томоохон аз сорьсон “бооцоо”-гоо тавих хэрэгтэй. Ингэж чадвал та туйлын хийгээд гэнэт баян болох аж.

Хумх

Хумхынхан мөрөөдөгч, цуцашгүй зохион бүтээгчид гэдэг нь нэгэнт ил болсон зүйл. Тэдэнд 2017 он тусгай зүйл амлаж байна. Энэ жил хумхын орднынхонд гайхалтай үр ашигтай байх бөгөөд 2017 оны хоёрдугаар сараас эхлэн хумхынхны бүтээлч санаанууд бодит биеллээ олж, энэ ажлуудаас тэд маш хурдан баяжих болно. Ялангуяа хоёрдугаар сараас эхлэн хумхынхны тархинд огцом баяжих санаанууд салахаа больж, тэр санаануудаа урьд өмнөхөөсөө илүүтэй боловсруулж бодит амьдрал дээр гаргаж ирэхэд бэлэн болно. Гэхдээ хумхынхан зөвхөн бодоод хэрэггүй, энэ санаануудаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгж чадвал та баян болсон сэрэх болно. Хумхын орднынхны хүн бүр ирэх онд баяжих боломжтой бөгөөд өөртөө итгэлтэй баяж амьдралаа дээшлүүлэх чин эрмэлзэлтйэ байх хэрэгтэй. Магадгүй та ирэх онд шинэ нээлт хийж болох юм. Хэдийгээр энэ нээлт чинь энгийн юм шиг санагдах ч гайхамшигт зүйл байх болно. Гол нь та өөрөө ирэх онд “алт” л гэсэн үг. Эцэст нь хумхынханд “Хамгийн аугаа зүйл хамгийн энгийн байдаг” гэдэг үгийг хэлье.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.