Дархан-Уул аймагт цэцэрлэгийн хүүхэд машинаараа дайрч гэмтээсэн эмэгтэй жолоочийг шалгаж байгаа юм байна. Өөрийн буруутай үйлдлээс болж хүүхэд дайрч гэмтээчихээд ар гэрийг нь доромжилсон эмэгтэй жолоочийн талаар ээж нь хаана хандахаа мэдэхгүй байна.
Тэрбээр өөрийнхөө цахим сүлжээнд “Хэдэн өдрийн өмнө эв эрүүл, дуулж бүжиглээд гүйж явсан хүүг минь дайрч гэмтээчихсэн. Гэтэл өнөөдөр эмчилгээний төлбөр нэхэмжилж эмчилгээг цаг алдалгүй явуулмаар байна гэтэл элдвээр дайрч доромжиллоо. Тэр эмэгтэй жолооч “Хохь чинь 400.000 төгрөг өгье хэргээ хаалгуулаад гомдолгүй гэсэн акт гаргаж өг гэсэн. Энэ мөнгөөр хүүгийн минь амь нас эрүүл мэндийг үнэлж байгаа нь даанч гомдолтой байна.
Өөрөө хоёр хүүхэдтэй эх хүн байж шүү дээ.
Мөн Дархан-Уул аймгийн цагдаа нь одоо гэрчийн мэдүүлэг авалгүй шүүх эмнэлгийн магадлагаа гээд хохирогч болсон бидэнд үзүүлж танилцуулах материалыг үзүүлэхгүй юм. Байцаагч нь зугтаагаад ёстой дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болчихоод байна. Дайрч гэмтээсэн жолоочийн талынхан элдэв үгээр дайрч доромжлоод чаддаг юм бол шүүхээрээ яваад эмчилгээний мөнгөө олж ав гээд дарамтлаад байдаг. Ёстой Монголд хуулийг гууль болгодог улсууд чинь төрийн хувцас өмссөн цагдаа нар л юм байна даа Монгол төрийн цагдаа мөнгө өгсөн талд үнэн дуулгавартай үйлчилдэг юм байна даа. Яах вэ” гэж бичжээ.
Дайруулсан хүү аймгийнхаа гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд том хүний дозоор өвчин намдаах тариа байнга тариулж байгаа талаар ээж нь ярьж байна.
өвчин намдаах тариа их хийлгэвэл бөөрний дутагдалд ордог гэсэн шүү хүний нялх хүүхдийг дайрч эрхтэн дутуу богочихоод наад муу авгай юу гэж эхийг нь доромжлоод байгаа хүн бэ ? их танилтай их мөнгөтэй хүн байна даа тэгээд мөрдөгч нь зугтаагаад байгаа юм байна даа хөөрхий хүүхдэд хурдан арга хэмжээ аваад зовиургүй болгоорой доо
Шууд ерөнхийлөгч ,ерөнхий сайд Хүрэлсүх нарт ханд Тэд харин үнэнийг олох байх шүү Харин ч гайгүй шударга хүмүүс гэж үнэлж явдаг