Тус хэвлэлийн бага хурал нь МУИС-ийн оюутны холбооны тэргүүн Г.Мандах, хяналтын зөвлөлийн дарга Т.Ариунзаяа, нэгж оюутан Н.Мөнгөнбагана нарын гишүүдтэйгээр өрнөлөө. нь МУИС-ийн оюутны холбооны тэргүүн Г.Мандах: “2016 оны 11 сард явцын шалгалт өгөх боломжгүй суралцагчийг шалгалтад оруулахаас гадна тэнцүүлсэн. Мөн тэрхүү суралцагч нь ямар ч хүндэтгэх шалтгаангүй байсан.
2004 онд элссэн суралцагч О нь 2016 онд төгссөн байна. Энэ нь МУИС-ийн дотоод журам болох суралцагчийн журмын 4-р зүйлийн 4.11.12-т зааснаар суралцагч хоёр жилээс дээш чөлөө авч болохгүй. Мөн тус сургуульд суралцах жилийн дээд хэмжээ долоон жил байдаг бөгөөд эдгээр зүйлсийг МУИС нь зөрчсөн байна. Энэхүү баримт нь МУИС-ийн нэгдсэн группд тавигдсан бөгөөд цааш шалган баталгаажуулсан” гэдгийг тэрбээр хэллээ.
Мөн 2013 онд 221, 2015 онд 74, 2016 онд 70, 2017 онд 27 дүн зассан нь хяналт шалгалтын дүгнэлтээр гарсан байна. Энэ тухай тус сургуулийн захиргаанд МУИС-ийн оюутнууд энэ сарын 22-нд мэдэгдсэн бөгөөд 2018 оны 5-р сарын 25-нд “Бидний бүтэц бүрэлдэхүүнээс өмнөх асуудал байна” гэсэн хариу ирсэн ажээ.
МУИС-ийн оюутны холбооны тэргүүн Г.Мандах: “Бидэнд тодорхойгүй хариулт өгсөн учраас бид тодорхой хариулт олж авахын тулд энд сууж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв. Хэрвээ энэ асуудал хурдан шийдэгдэхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах ба жагсаал цуглаан, өлсгөлөн зарлахаа оюутнууд мэдэгдлээ.