Comment.mn

О.Магнай дарга ажлаа өгнө

ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр хэвлэлийн хурал хийх гэж байна. Хурал юун тухай гэдэг нь тодорхойгүй байгаа ч ойрын эх сурвалжийн хэлснээр бараг ажлаа өгөх гэж байгаа талаараа болов уу гэнэ дээ. Эсвэл бензиний үнийг буулгах болсон талаараа ч мэдэгдэж магадгүй аж. Тэрбээр шинэ он гараад л бензиний үнэ буурахгүй бол би ажлаа өгнө гэдгээ аль эрт мэдэгдсэн байгаа юм.

Харин түүнийг дээрээс томчуудын дарамт шахалтнаас болж ажлаа өгөх нь гэсэн өөр нэгэн мэдээлэл ч гараад байгаа. Түүний хувьд АСА циркийн хувьчлалын асуудлаар Д.Дагвадоржтой ширүүхэн маргалдаж, тэмцэлдэж эхэлсэн.

О.Магнайг Сонгинохайрхан дүүргээс ирэх сонгуульд нэр дэвшихээр эртнээс ажлаасаа зайгаа авч байна гэсэн мэдээлэл ч бас гараад иржээ.

PS: Сая авсан мэдээллээр О.Магнай ажлаа өгөхөөр болсон гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.