MIXX хамтлагийн гишүүн Тэспо шинэ уран бүтээл болох “Ex calling” нэртэй дуу гаргасан нь зарим нэг хүнд хуучин найз охиндоо зориулсан дуу гэж ойлгон үүнийг нь түүний экс Шүүдэрцэцэгтэй холбож байсан билээ.
Тэгвэл энэ талаар хоёр тийш болсон хосууд өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо ийн хэлжээ.
Тэмпо: “Энд тэр хүн ямар ч хамаагүй, тэрнээс өөр охин Монголд байдаггүй юм уу хаашаа юм” гэсэн бол Шүүдэрцэцэг “Тэмпо энэнд хариу өгсөн байсан.
Хүмүүс эсрэгээр нь буруу ойлгоод байна. Хэрвээ надад зориулсан бол аягүй гоё байна, би аймар баяртай байна. Залуу насандаа нэг хүнээс хоёрын хоёр дуу зориулуулж авна гэдэг чинь аймар гоё зүйл байхгүй юу. Хэрвээ яг надад зориулсан бол би маш баяртайгаар аймар жаргалтайгаар хүлээж авч байна. Би өөрөөс нь асуусан. Тэнд байгаа үгнүүд нь бид хоёрын хооронд байсан амьдрал, үг хүүрнэмж, бид хоёрын түүх биш байсан учраас би надад зориулаагүй юм байна гэж бодсон л доо. Амжилт хүсье, би байнга сонсож байгаа” гэжээ.