Загварын ертөнцөд шинэ өнгө төрхийг гаргадаг Face of MONGOLIA буюу мэрэгжлийн модел шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна. 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус наадам хоёр үе шатттайгаар шилдэгээ шалгаруулах юм. Тэмцээний урьдчилсан шалгаруулалтыг 2018 оны 6 дугаар сарын 23-нд Сүнжин Гранд зочид буудалд зохион байгуулах бол эцсийн шалгаруулалтыг UB Place Royal Hall танхимд хийхээр төлөвлөөд байгаа аж.
Тус наадмын шилдэг оролцогч Asia New Star Model Contest буюу Азийн шинэ Оддын загвар тэмцээнд оролцох эрхтэй авдаг, Монголын нүүр царайг дэлхийд таниулах нэр хүнд бүхий тэмцээн билээ. Өнгөрсөн жил буюу 12 дахь наадамд загвар өмсөгч С. Төгс урилгаар оролцож шагнал хүртэж байсан бол “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн оролцогч загвар өмсөгч, модел Ж. Энэрэл наадмын хоёрдугаар байранд шалгарч байжээ. Наадмын санаачлагч Korea Model Associationбол Face of Mongolia наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр “Lotteria” групп, BBQ Chiken, хамтран зохион байгуулагчаар Улаанбаатар Олон Улсын Их Сургууль, SBN телевиз, “Этно салон” зэрэг олон байгууллагууд ажиллаж байгаа юм байна. Шилдэг оролцогч Азийн шинэ Оддын загварын тэмцээнд оролцохоос гадна Солонгосын олон ангит кинонд дүр бүтээх эрхээр шагнуулах юм.