Нийслэлийн хэмжээнд 117 эмийн сан хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг байна. Даатгалаар үйлчилж байгаа эмийн сан захын дүүргүүдэд байдаггүй аж. Тиймээс нийслэлийн алслагдсан дүүргүүдийн иргэдэд даатгалаар үйлчилдэг эмийн сантай болгохоор ажиллаж эхэлжээ. Ингэснээр ирэх онд даатгалаар үйлчлэх эмийн сангийн тоо нэмэгдэх юм байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны долдугаар сарын 31-ний 28 дугаар тогтоолын дагуу 134 төрлийн эмийг өрхийн эмчийн жороор хөнгөлттэй олгоно хэмээн заасан байдаг. Эрүүл мэндийн даатгал төлдөг хүн бүр хөнгөлөлттэй эмийг худалдан авах боломжтой. Эмчийн өгсөн нэг жор арав хоногийн хугацаатай. Харин удаан хугацаанд эмчлэгдэх өвчтөнүүдэд 30 хоногоор жор олгодог аж.
М.Энх
Эх сурвалж : http://www.unen.mn