Томуу, томуу төст өвчний тархалт ихэссэнтэй холбоотойгоор нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал эрс нэмэгджээ. Тухайлбал, 669 орон дээр 1021 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ нь дунджаар 52.6 хувиар хэтэрсэн гэсэн үзүүлэлт юм. Баянгол, Налайх, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд орны ачаалал нэг дахин ихэссэн бол Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 58.7 хувиар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг 48.4 хувиар, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 35.2 хувиар, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 32 хувиар, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 29.4 хувиар хэтэрсэн байна.
М.ЦЭЦЭГ
Эх сурвалж : http://www.unen.mn