Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноос хойш 5 сар гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд долдугаар сараас хойш Шилэн данс хөтөлж эхэлжээ. Ингээд Ерөнхийлөгчийн Шилэн дансны 7 – 10 дугаар сарын хуулгыг харвал:
Төрийн одон медаль 182.3 сая төгрөг
Томилолт 36 сая 932 мянга
Чуулган зохион байгуулах 16 сая 290 мянга
Флаш диск 17.4 сая төгрөг тус тус зарцуулжээ.
Үүн дотроос Төрийн одон медальд зарцуулсан мөнгө яалт ч үгүй анхаарал татна. 8, 9, 10 дугаар саруудад нийтдээ 5700 гаруй одон медалийн захиалга Зоос гоёл компанид өгсөн нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргын тушаалаас харагдаж байна.
Энэ дундаас Сүхбаатарын одон хамгийн өртөг өндөртэй бөгөөд нэг бүр нь 4 сая 900 мянган төгрөг, Хөдөлмөрийн баатар 3 сая 450 мянган төгрөгийн өртөгтэй байдаг аж.
Жич: 5700 гаруй одон медаль захиалсан ч бүгдийг нь олгосон гэсэн үг биш. Ерөнхийлөгчийн тамгын газар зарим захиалсан одонгоо нөөцөнд хадгалдаг.
Төрийн шагналын үнэ цэнэ буурч, хавтгайруулан олгодог явдлыг иргэд ихээхэн шүүмжилдэг. Тиймээс өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан ч дэмжигдээгүй юм. Хэрэв Ц.Элбэгдоржийн санаачилсан Төрийн шагналын тухай хуулийн төслийг унших бол ЭНД дарна уу.