Comment.mn

Монголбанк төгрөгийн ханшийг унагаж байна

“Өргүй Монголын төлөө” үндэсний хөдөлгөөнөөс улс орны өр, зээлийн хүү, валютын ханшийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хөдөлгөөнийнхөн  Төвбанк арилжааны банктай хамтран валютын ханшийг өсгөж байна гэж үзээд Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтод хүсэлт гаргажээ.

Монгол Улсын иргэний хуулийн 218.1-т “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тогтоож төлбөрийг төлнө” гэсэн байдаг. Гэвч шүүхийн практик, хуулийн хэрэглээнд энэ хууль хэрэгжихгүй байна гэж хөдөлгөөнийнхөн үзэж байна.

Тэд мөн Монголбанк нь үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй байна гэлээ. Үүнээс болж төгрөгийн ханшийн уналт үүсэж банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбардуудын Үндсэн хууль зөрчсөн давуу эрх ноёрхож байна. Дээрх хууль хэрэгжээгүйгээс, Монголбанк үндсэн зорилтоо хэрэгжүүлээгүйгээс болж ард иргэд, хуулийн этгээд, Засгийн газар нь зээлээ төлж чадахгүй, хямралыг гүнзгийрүүлж байна гэсэн юм.

Тиймээс  Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, нийт шүүгчид, Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж Иргэний хуулийн 217, 218, 220, 453-ын заалтуудаар албан ёсны тайлбар гаргахыг хүсэж байна гэлээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.