Comment.mn

МАН-ын фракциудынх нь зөрчил арилаагүй бололтой

МАН-ын XXVIII Их хурал Соёлын төв өргөөнд дөрөв дэхь өдрөө хуралдаж байна. Гурав дахь өдрийн хурал 16.00 цагт эхэлж, Бага хурлын 369 гишүүний нэрийг хэлэлцсэн. Мөн Монгол Ардын Намын “Хичээн эрмэлзэх зүйл”, мөрийн хөтөлбөр, МАН-ын XXVIII Их хурлаас гарах уриалга, дүрмийн өөрчлөлт, Монгол Ардын Намын дарга асан М.Энхболдын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн тайлан илтгэлийг Их хурлын төлөөлөгчдийн саналаар баталгаажуулсан юм. Энэ үеэр нэгэн хачирхалтай зүйл ажиглагдав. МАН-ын дарга У.Хүрэлсүх намын бага хурлын гишүүнд 369 гишүүний нэрийг дэвшүүлэхтэй зэрэгцэн, мөн л 100 шахам  хүн танхимаас бага хурлын гишүүнд нэрээ дэвшүүлжээ. Тэдгээр 100 гаруй хүний дийлэнхи нь УИХ дахь 32-ын бүлгийн голдуу төлөөлөл байв. Ийнхүү МАН-ын удирдлагууд нэг нэгнээ үнсэж, зөрчил маргаан бүрэн үгүй боллоо хэмээн мэдэгдэж байсан ч энэ нь тийм ч бодитой бус бололтой. Мөн МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгаланг улираан ажиллуулахаар нэрийг нь бага хуралдаа оруулах сонирхолтой байгаа ч  мөн л УИХ дахь 32-ын бүлгийнхэн НАМЗХ, дүүргийн удирдлагаар ажиллаж байсан Б.Баярмагнай гэгчийг нэр дэвшүүлэхээр бэлтгэсэн байна.
МАН-ын XXVIII Их хурал үргэлжилсээр байна.
Ч.Явуу

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.