Comment.mn

Олон улсын стандартийг амжилттай хэрэгжүүлж чадсан үндэсний үйлдвэрлэгчид

Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн маш олон төрлийн стандартууд байдаг. Тэр дундаас олон улсад хамгийн өргөнөөр дурьдагддаг стандарт бол ISO юм.

ISO‟ нь Олон Улсын Стандартын Байгуулллага гэсэн үгийн товчлол бөгөөд Швейцарын Женев хотод төвтэй. Тус байгууллага нь олон улсын мянга мянган стандартыг гаргаж ирсэн бөгөөд чанарын удирдлагын 9000 цуврал стандарт энд мөн багтдаг байна.

Үүнийг олон улсад хүлээн зөвшөөрдөг төдийгүй дээрхи стандартыг биелүүлсэн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд олон улсад гарах гарц нь нээгддэг байна. Түүнчлэн энэхүү стандартыг авахад тухайн үйлдвэрүүдэд маш том шалгуур үзүүлэлтүүдийг биелүүлэх шаардлагатай болдог байна. ISO олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийн тулд үйлдвэрүүд урт хугацааны хөтөлбөрт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг байна. Тэгвэл манай улсад олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж чадсан ТОП -5 компанийг танилцуулж байна.

 

1.ТЭСО КОРПОРАЦИ

Бүх үйлдвэртээ олон улсын чанарын ISO:9001, ISO:22000 стандартыг нэвтрүүлсэн Тэсо Корпораци нь өөрсдийн итгэмжлэгдсэн лабораториор бүтээгдэхүүн бүрийг түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл бүх шат дамжлагад дээж аван шинжилж, чанар аюулгүй байдал, стандартыг хангуулан зах зээлд нийлүүлдэг ажээ. Тэр дундаас Лапша үйлдвэр нь дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын үйлдвэрүүдэд олгодог Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 стандарт болон Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2000 стандартыг үйлдвэрийн үйл ажиллагаандаа 2016 онд амжилттай нэвтрүүлжээ.

Энэхүү амжилтаа лапша гоймонгийн үйлдвэр 2017 онд дахин ахиулж хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт болох MMS –OHSAS 18001-2012 болон МNS ISO 14001-2005 байгаль орчны удирдлагын тогтолцоо шаардлага стандартыг биелүүлж нэгэн зэрэг хоёр батламжийг гардан авсан байна.

 

 

 

 

2. “Жем Интернейншил” ХХК

2003 онд спиртийн үйлдвэрийн шингэрүүлсэн нүүрс хүчлийн хий /CO2/ үйлдвэрлэх “Жем Газ” ХХК, 2004 онд компаний харьяа үйлдвэрүүдийн бэлэн бүтээгдэхүүнийг онцгой эрхтэйгээр борлуулах “Жем Трейд” борлуулалт,маркетингийн компанийг үүсгэн байгуулагджээ. Түүнчлэн 2008 оноос Өвөрхангай аймгийн Хужирт суманд үйл ажиллагаагаа явуулж байсан Хужирт байгалийн эрдэст усны үйлдвэрт менежмент, технологийн шинэчлэл хийхэд хамтран ажиллаж,Хужирт байгалийн эрдэст усыг зах зээлд амжилттай нэвтрүүлэн олонд таашаагдсан үндэсний брэндүүдийн нэг болтол хөгжүүлж чадсан нь компаний хувьд бас нэгэн амжилт юм. Тус компани нь 2009 онд компаний засаглал, менежментээ улам сайжруулах зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ стандартыг Олон улсын жишигт нийцүүлэн Чанарын удирдлагын ISO 9001 стандартыг амжилттай хэрэгжүүлжээ.

3.МОНОС ФАРМ

Монос Фарм ХХК нь 1990 онд байгуулагдсан Монголын хувийн хэвшлийн анхдагч эмийн үйлдвэр бөгөөд үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй эм хангамжийн салбарын тэргүүлэгч компани юм. Тус компани нь 70 гаруй нэр төрлийн эм бэлдмэл үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдгээс 18 төрлийн эмийг шинээр бүтээж, импортын 21 эм бэлдмэлийг Монгол улсын үндэсний стандарт, технологийг шинээр боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Монос Фарм ХХК нь 2016 онд Олон улсын чанарын удирдлагын ISO 9000:2001, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын GMP (Good Manufacturing Practice) –ийн жишиг стандартыг хангасан шинэ эмийн үйлдвэрийн цогцолборыг ашиглалтанд оруулсан байна. МөнМонос эмийн үйлдвэр нь үйл ажиллагаандаа Олон улсын ISO9001 стандарт,чанарын хяналт, лабораторидоо ISO17025 стандартыг нэвтрүүлсэн. Ийнхүү GMP стандартыг хангасан шинэ эмийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Олон улсын 3 чухал стандартыг нэвтрүүлсэн, дэлхийн жишигт нийцсэн үйлдвэр болсон юм.

4.МАХ ИМПЕКС

Мах Импекс” ХК-ийн “Хиам консервийн үйлдвэр нь 2015 онд ISO9001:2008 олон улсын чанарын удирдлагын тогтлолцоог нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авсан байна.Энэхүү чанарын удирдлагын тогтлолцоо нь Швейцарийн Женев хотод олон улсын стандартын байгууллагаас гаргадаг мянга мянган стандартуудын нэг аж. Уг стандартыг нэвтрүүлснээр бүтээгдэхүүний чанар сайжирч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшүүлж, байнгын хяналттай найдвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой.Үүгээр тус компани махны салбартаа анхдагч болж байгаа бөгөөд махны салбарынхан нэгдэж ISO НАССР стандартуудыг нэвтрүүлж чадвал олон улсад бүтээгдэхүүнээ гаргах боломж нээгддэг байна.

5. “ТАЛХ ЧИХЭР” ХК

нь хэрэглэгчиддээ эрүүл, аюулгүй, чанартай бүтээгдэхүүнийг хүргэх, сэтгэл ханамжийг ямагт дээшлүүлэх зорилгоор салбартаа анх удаа Олон Улсын стандартуудын цувралыг нэвтрүүлэхээр 2014 оноос ISO төслийг эхлүүлжээ.Үүнтэй холбоотойгоор тус компани 2015 оныг “Чанарын жил” болгон “Хэрэглэгчийн сэтгэл ханамж – Бидний үр дүн” уриан дор компанийн бүхий л үйл ажиллагааг хамруулан, нийт ажилтнуудын оролцоотойгоор ISO 9001:2008/MNS ISO 9001:2010 Олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлэн нэвтрүүлж чадсан байна..Цаашид Талх чихэр компани нь бүтээгдэхүүний чанарыг улам нэмэгдүүлэн дээшлүүлж, Олон улсын түвшинд хүргэх зорилгоор Олон улсын хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болох ISO 22000:2005 стандартыг нэвтрүүлэхээр төслийг эхлүүлжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.