Comment.mn

Энэ сарын хүүхдийн мөнгийг олгож эхэллээ

УИХ-аас 2017 оны төсөвт тодотгол хийж энэ онд хүүхдийн мөнгө олгоход шаардагдах санхүүжилтийг шийдсэн. Энэ хүрээнд хоёр 7 хоногийн өмнөөс найм, ес, аравдугаар сарын мөнгийг нөхөж олгосон байдаг. Тэгвэл энэ сарын 20-оос 11-р сарын хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн байна.

Шинэ төрсөн хүүхдийнхээ мөнгийг авах эцэг эхчүүд дурын арилжааны банканд өргөдлийн маягт бөглөн, данс нээлгэж хүүхдийн мөнгөө авах юм. Шинэ төрсөн хүүхдийн хувьд өргөдөл өгсөн сараар нь тооцон хүүхдийн мөнгийг нөхөн олгох тул шаардлагатай мэдээллийг оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтнаас тодруулах боломжтой юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.