Таканоива А.Баасандорж
Японы мэргэжлийн сумо бөхийн тойргийн барилдааны дараа буюу 2017.10.26-ны өдөр Монгол, Японы 10 гаруй бөх цугласан байна. Монголчуудаас Хакухо М.Даваажаргал, Какурю Ананд, Харумафүжи Д.Бямбадорж, Тэринофужи Ган-Эрдэнэ, Таканоива А.Баасандорж болон Тоттори сургуулийн багш Ишишору, Төгсөө болон хэд хэдэн Япон байсан аж.
Хэрэг гардаг өдөр юу болов?
Монголын сумочдын хувьд сумод түрүүлж хөл тавьсан, өөрөөсөө илүү цолтой нэгнийг дүү нар хүндэлдэг тул зодуулсан ч асуудал үүсгэдэггүй. Гэвч олон хавар нэгэндээ гэдэг түүх энэ өдөр болсон байгаа юм. Тодруулбал бөхчүүдийн уг цуглааны үеэр Харумафүжи Д.Бямбадоржийг юм яриад сууж байхад нь Таканоива А.Баасандоржийн утас дуугарсан байна. Хэдийгээр Таканоива А.Баасандорж тухайн дуудлагыг аваагүй ч гэсэн Харумафүжи Д.Бямбадорж өөрийг нь хүндэлсэнгүй хэмээн үгийг зөрүүгүй зоджээ. Ингэж зодохдоо вискиний жилээр олон удаагийн давталттайгаар, караокений удирдлага, лааны сууриар толгойн тус газар нь цохихын зэрэгцээ зодож болох бүхнээр цохисон. Түүнийг ингэж зодож байхад тухайн үед хамт байсан бөхчүүд хараад сууж байсан бөгөөд Хакухо М.Даваажаргал боль гэж дуугараагүй, А.Баасандорж өөдөөс нь нударга зөрүүлээгүй гэдгийг тухайн үед хамт байсан бөхчүүд нь батлан ярьж байна. Улмаар Таканоива А.Баасандоржийн тархин тус газар лааны сууриар цохиулснаас болж цус алдах үед Какурю Ананд харгислалыг зогсоосон бөгөөд үүний дараа Тэринофужи Ган-Эрдэнийн хамт хөөгдөж гарсан байна.
Толгойноос нь их хэмжээний цус алдсан тул Таканоива А.Баасандорж, Тэринофужи Ган-Эрдэнийн хамт эмнэлэг орж гэмтлийг нь оёулж, боолгосон байна.
Ёкозуна Харумафүжи
Хэрэг хэрхэн олон нийтэд ил болов?
Зодуулсны маргааш нь Таканоива А.Баасандоржийг толгой оёотой боолттой бэлтгэлдээ ирэхэд багш нь буюу Таканохана нь тархи толгойгоо хэзээ хаана, юунд гэмтээсэн талаар тодруулахад Таканоива А.Баасандорж: “Шатнаас унаж гэмтсэн тул боолт хийлгэсэн” хэмээн хэргийг нууцалсан. Өөрөөр хэлбэл хүний нутагт элэг нэгтнийхээ нэрийг хамгаалж, багшаасаа хэргийг нууцлаад бэлтгэл хийхэд бэрх байсан тул тухайн өдөр чөлөө авсан байгаа юм. Харин хэрэг болсны нөгөөдөр нь буюу 2017.10.28-ны өдөр Харумафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандоржтой тааралдаж “Ахаасаа жавтий хүртсэн болохоор хийморь чинь сэргэсэн” гэсэн агуулга бүхий зүйл ярьж, гараа өгсөн байна. Үүнийг харсан бөхчүүдийн хэрэг явдлын талаарx яриа шуум нь багш Таканохана аваргын чихэнд хүрсэн. Таканохана багш нь шавь Баасандоржийг дуудаж асууж шалгаасан байна. яaгаад хэргийг нуусан юм бэ? чи монгол аваргад зодуулсан байна Ингээд хэргийг хуулийн дагуу шийдүүлэх болно гэж Таканохана аварга цагдаад өргөдөл өгч, эмнэлгээр шавиа дагуулж явсан байгаа юм. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд тухайн үеийн бичлэгийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байна. Одоогоор тухайн үед байсан бөхчүүдээс гэрчийн мэдүүлэг авч байгаа аж.
Гэмтэл…
Таканоива А.Баасандоржийн тархи доргисон, гавлын яс цуурсан, хэд хэдэн үе мөч, баруун чих гэмтсэн.
Энэ бол Таканоива А.Баасандоржийн тархиндаа авсан гэмтлийн зураг. Ногоон хэсэг нь гавлын ясны цууралт юм. Өөрөөр хэлбэл Таканоива А.Баасандоржийг ийм болтол нь зодчихоод тэрбээр огт уучлал гуйгаагүй байна.
Цаашид хэрхэх вэ?
Өнөөдөр зодсон, зодуулсан хэн хэн нь 11-р сарын барилдааныг өнжиж байгаа. Учир нь зодсон нэгэн нь барилдах юм бол ёс зүйгүй үйлдэл болно.
Харин Таканоива А.Баасандоржийн хувьд хүчтэй доргилт авах л юм бол цус харвах эрсдэлтэй тул энэ сарын барилдаанд оролцоогүй. Мөн түүний баруун чихэндээ авсан гэмтэл нь сонсголгүй болох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл Таканоива А.Баасандоржийн хувьд цаашид барилдах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь түүний авсан гэмтэл хүнд, олон жилийн дараа сөрөг үр дүн гарах магадлалтай болохыг Японы хэвлэлүүдэд бичиж байна.
Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд бид хэргийн явц болон дэлгэрэнгүй мэдээллийг эргэж хүргэх болно.
А.Баярмаа