Дуу гэдэг өөрөө хүмүүн бүхэнд сэтгэлийн таашаал өргөх тарни байдаг бол түүнийг амилуулагч гол амин сүнс нь дуучин хүн байдаг. “Учралын намар”, “Хайрламаар”, “Миний нандин” зэрэг өөрийн гэсэн өнгө аястай дуунуудаараа сонсогч олны сонорыг мялаасан дуучин бол Ганболдын Дэлгэрцогт юм. Саяхан өөрийн анхны бие даасан “Үлэмжийн гоо” цомгоо сонсогчдынхоо гар дээр хүргэсэн тэрбээр анхны бие даасан тоглолтын товоо гаргажээ. Уг цомгийн нэрээр нэрлэгдсэн анхны бие даасан тоглолтоо 11-р сарын 08-ны 19:00 цагт Монгол бөхийн өргөөнд тоглохоор болжээ. Үлэмж тансаг аялгууг , үнэнч ариухан хайрыг , үүрд дурсагдах амьдралыг, үлэмжийн гоо бүхнийг дуулж нэгэн оройг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.
Төстэй мэдээлэл
“Гоёл” наадам энэ сарын 23-нд болно
Монголын хувцас загварын ертөнцийн хамгийн том наадам болох “Гоёл” наадмын шилдгүүдийг тодруулах гала шоу энэ сарын 23-нд “Shangri-La” зочид буудлын ballroom-д 16.00 цагаас болно. “Гоёл” наадмаар шилдэг...
7 Үзсэн
KHUREE AND CLASSIC тоглолт болно
Улаанбаатар театрын дуу ангиас санаачлан хүргэж буй үндэсний, сонгодог, поп, эстрад хосолсон дууны гайхамшигийг мэдрэх тоглолт зохион байгуулагдах гэж байна. Тоглолтод Улаанбаатар театрын “Хангарди” үндэсний...
5 Үзсэн
“Тэнгэрийн хүү” жүжгийг ирэх аравдугаар сарын 4-нөөс үзэгчдийн хүртээл болгоно
УДЭТ-ын уран бүтээлчид Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээр энэ оны үзвэрийн жилийн нээлтээ хийх гэж байна. Ингэхдээ шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин сэргээж толилуулах юм. Тус уран...
12 Үзсэн