Comment.mn

Өмнөговьд ноцтой гэмт хэрэг гарчээ

22386599_1562947287101420_1538514731_n

2017 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн иргэн, аймгийн арслан, Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, “Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн В. Мөнхбат, иргэн Б.Мөнгөндуулга нар бүлэглэн бусдыг эрхэлж буй ажил албан тушаалтай нь холбоотойгоор заналхийлэн, олон цагийн турш зодож дарамталсан ноцтой хэрэг гарчээ.

Энэхүү хэрэг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байна. В.Мөнхбат нь урьд өмнө аймгийнхаа засаг даргыг зодож гэмтээсний улмаас хорих ял эдэлж байсан, хэд хэдэн удаа бусдыг айлган сүрдүүлж дарамтлах, зодож гэмтээх үйлдэлд холбогдож байсан болон онц ноцтой хүн амины хэрэгт сэжигтнээр шалгагдаж байсан тухай эх сурвалж мэдээлж байгаа юм.

Хамгийн сүүлд гэхэд Өмнөговь аймгийн Ханбогд суманд иргэн Б-г зодож, хөнгөн гэмтэл учруулсан хэргээр Ханбогд сумын сум дундын шүүхэд түүнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэгджээ. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Г.Хуяг

Эх сурвалж: Tashuur.mn

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.