Олон улсад нэрээ гарган амжилттай яваа монгол залуусыг бид танилцуулдаг билээ. Тэгвэл энэ удаад “Монсертф” компанийн Ерөнхий захирал Ганболдын Билгүүнийг онцолж байна. Тэрбээр саяхан өдрийн сонинд өөрийн амжилтын талаар ярьсан яриаг товчлон хүргэж байна.
Түүний хувьд Германы MD.H их сургуулийг төгссөөд, босго өндөртэй Лондон, Сингапур, Хятад улс орнуудад тусгай мэргэшлийн шалгуур шалгалтыг давж тэнцсэний дүнд олон улсын аудитороор ажиллах эрхтэй болжээ. Тиймээс түүний хувьд нэг онцлог гэвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны аудитор юм
Өсвөр насаа аав ээжийн хамт Германд өнгөрүүлсэн бөгөөд тэндээ дунд сургууль, бакалавр, магистрын зэрэгтэй болж одоо эх орондоо эргэн ирж өөрийн мэдлэг боловсролоо улс орныхоо хөгжил дэвшилд зориулж буй шинэ үеийн залуусын нэг болжээ.
Олон улсын мэргэжилтэн болсон тэрбээр Монголдоо ирээд Стандартын салбартаа нэлээд их ажлын туршлага хуримтлуулжээ. УИХ-ын тамгын газар, ЗГХЭГ-аас хэрэгжүүлсэн “Зөгийн үүр” хөтөлбөрийг хариуцаж, улмаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газрын гадаад харилцааны мэргэжилтэн, албаны дарга, чанарын менежер, тамгын газрын дарга, Европын холбооны стандартчиллын төслийн захирлаар ажиллаж байсан гэх мэтээр бага үгүй туршлага хуримтлуулсан шинэ залуу үеийн шилдэг мэргэжилтэн болжээ.
Тэрбээр 2016 онд “Монсертф” компанийг байгуулан өнгөрсөн хугацаанд дэлхийд данстай “Анка Глобал”, “Афнор”, “UICC”, “GIC” зэрэг таван байгууллагыг Монголдоо төлөөлөх бүрэн эрхтэй болжээ. Тус компани нь чанарын менежменттэй холбоотой баталгаажуулалт хийх, стандартын талаарх сургалт зохион байгуулах, байгууллагуудад олон улсын ISO стандартуудыг нэвтрүүлэх, улмаар хэрхэн яаж тэрийгээ хэрэгжүүлэх зэрэгт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна.
Билгүүний хувьд Стандарт хэмжил зүйн салбарт шинээр түрэн гарч ирж буй шинэ үеийн шилдэг төлөөлөл болж байгаа бөгөөд цаашид ч улс орныхоо энэ салбарын хөгжил дэвшилийг удирдан чиглүүлэгч байх болно гэж салбарынхан ч өндөрөөр үнэлдэг байна.
Олигтой мэдээ оруулаач