Comment.mn

Намаасаа урвасан Э.Мөнх-Очир Нийслэлийн бодлогыг унагаахаар яваа юу?

Эл эрхэм нь Баянзүрх дүүргийн засаг дарга, УИХ-ийн гишүүн гээд МАНамаас авч болох бүхий л эрх мэдлийг авч байсан мөртлөө 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшсэн Бат-Эрдэнэ аваргыгаа унагаах хорыг найруулж,  АНамаас нэр дэвшигч Элбэгдорж ерөнхийлөгчийг дэмжин, хариу шагналд нь Турк улсад элчингийн зөвлөхөөр явсан.

Намын бодлогыг сөрснөөрөө намаасаа ч хөөгдсөн гэх Э.Мөнх-Очир нь СБДүүргийн нутаг дэвсгэр, Улсын Их Дэлгүүрийн урд талбайд хийгдэх “Автомашингүй гудамж” төсөл буюу Нийслэлээс хийх гэж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг унагаахаар “Талбай дээр байрлах харуул хамгаалалтыг буулгана. Баянгол, Баянзүрх дүүргээс өөрийнхөө хүмүүсийг ачиж ирээд хашааг нь нураана” гэх зэргээр заналхийлжээ.

Нийслэлээс хэрэгжүүлж, хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулан бүтээн байгуулах ‘’Автомашингүй гудамж’’ төслийг улайран эсэргүүцэж, ийнхүү хэл амаар доромжлон, хүч хэрэглэхийг завдаж байгаагийн цаана өөрөө энэ газарт санаархаж, барилга байшин бариулахаар төлөвлөж яваа гэх түүний тухай  олны  яриа ортой ч байж мэдэхийг давхар баталж байна.

bolod.mn

Төр Төмбөгөр

12 сэтгэгдэл

  • Тэр МАН-ын ивээлээр УИХ-ын гишүүн, Дүүргийн Засаг дарга гээд авч болох бүхий л албан тушаалыг хашиж байсан мөртөө 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг унагаах хор найруулж, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг илт дэмжсэний шагналд Турк улсад консулаар ажиллах харамж авсан нь үнэн

    • Хүрэлсүх Мөнх -очир хоёрын ялгаа байхгүй, яг ижилхэн түрэмгий дээрэнгүй хогнууд.

    • Энхжин та хүн гүтгэсэн биш биз ??? Үүнийгээ яагаадЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛААГҮЙ юм бэ ??? Таны йим бурангуй юм нуусан эсбөгөөс ХҮН ГҮТГЭСЭН гээд хууль хяналтын газраар шилгуулж ядахдаа зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авхуулая байз ???

  • Анх Булган аймгаас 2008 оны УИХ-ын сонгуулиар гарч ирсэн Энэбишийн Мөнх-Очир улс төрийг гэнэт орхиж, намаасаа жийгдсэн нь түүний болчимгүй алхамтай холбоотой. 2012 оны УИХ-ын сонгуулиар дахин Булган аймгаас нэр дэвшихээр санаархсан боловч БСШУ-ны сайд Ч.Отгонбаярт урдуураа дайруулж дэвших эрхээ алдсанаас хойш намдаа гомдолтой явдаг болсон.

  • Намаасаа гарсан иргэний хувьд газрын наймаачдын луйварыг эсрэг тэмцэхэд буруу юм байхгүй. Хотын хүүхэд хотынхоо газрыг хамгаалах нь зөв шүү дээ. Дөчин мянгатынхан элит гэсэн хаана газраа дээрэмдүүлчихээд дуугүй л байцгааж байна. Хонь хүлцэнгүй элит гэж байдаг гэж үү.

  • Ерөнхий сайд ЦЭРЭНДОРЖИЙН хөшөөг буулгагүй хотын хөгжил нэрээр өөрөө өссөн тухайн талбайд өвгөд хөгжид ач зээ нараа дагуулдаад салхилдаг газрыг бусарлуулахгүй гэсний төлөө өөрийнхөө МАН -ЫН ДАРГА, УИХ-ын дарга байсан ЭНЭБИШ -ынхээ …ХҮҮ.. УИХ-ын гишүүн ассан МӨНХ-ОЧИРЫГАА УРВАГЧААР ДУУДАЖ БАЙГАА энэ намын гишүүд энэ МАН-ыг ойлгосонгүй ЭНЭ НАМ ӨӨРЧЛДӨГДӨЖЭЭ.. ХҮМҮҮС АСУУДЛЫГ ЗООСНЫ НҮХЭЭР ХАРЖ .ҮЕ ҮЕИЙН НАМЫН ГИШҮҮДЫНХАА БАРИМТАЛДАГ ,,ҮНЭТ ЗҮЙЛ .ЗАРЧИМ,-аа умартаж өөрийн бага эх орон / өссөн төрсөн нутаг /-гүй БАТ-ҮҮЛ гэгдэх хогийн нөхөдөөр дүүрч дээ????

  • OCHIROOGIIN ZUV XOTOD EZEN SUUX GESEN XOGIIN NOVSHNUUDIIN ESREG TEMTSEX XEREGTEI LALRIIN XUDUUNII UXER MONGOLCHUUD

  • Монголын 1911 онд тогтоосон Тусгаар тогтнолыг 1915 онд Хивгтын гэрээгээр угуй болгон устгахад оролцож байсан Хятад тушмэдуудийн дурсамж ном Гадаад Монголын дотоод нууц гэх ном саяхан Монгол хэлдээр орчуулагдаж уншигчдын гар дээр очоод бна. Туунд Цэрэндоржийг Хятад наймаачны хуухэд гэдгийг тодруулахын зэрэгцээ Хятад терийн бодлогыг Ар Монголд нутагшуулах улс тер ,засаглалын тувшинд эсэргууцэл багатай зохицуулахад их л ухаан гаргаж байсныг магтаж дугнэсэн байгааг Монголчууд зев ойлгох хэрэгтэй!!! Гэтэл тэр уед жинэхэн Монголын телее зутгэсэн Да Лам Цэрэнчимид ,чин ван Ханддорж нарыг тухай уед Монголыг захирах болсон Хятад тушмэдууд Монголын урвагч ноедын туслалцаатайгаар л устгасан бна даа !!!Иймд Цэрэндоржийн талаарх Монголчуудын енеегийн хундлэл оновчтой бус бна даа ?!Монголын гудамжийг Цэрэндоржийн гэх нэр оновчтой бус бна аа ? Хятадын талаасаа инээдтэй л санагдаж бгаа даа ?!

  • Угаасаа энэ талбайг буулгуулахгүй.ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.Мөнгөө багтааж ядаад буй хувийн хэвшилд гэр хорооллын газрыг тохижуулах санал хэлж болно,сургууль цэцэрлэг шинээр барьж байгуулах санал хэлж болно.Яагаад заавал төвд гэж.Дээгүүр газраа зарж дуусаад одоо газар доогуур зарж эхлэх нь энэ үү.Энэ талбайг тохижуулах нь МУ-ын,УБ хотын нэн яаралтай тулгамдсан асуудал мөн үү.Энэ ажлыгүйцэтгэгч нь Эко Нямдаваа гээздэ.Тэн хүн чинь Ялалтын урд фонтан барих нэрээр их сайхан фонтаны зураг төсөл хашаан дээрээ хадчихаад ажлаа эхлүүлсэн.Сүүлд нь тэр фонтан нь 15,16давхар болж хувирсан.Энэ байгууламж дотроо фонтан буй бх л гэж найднам.

  • E.Monkh-Ochir gegch hun oortoo ashig oloh gej l ingej baigaa, ooroo jinhene gazar zardag bizdee naa chin

  • Үгүйдээ Цэрэндорж гэдэг Тагнуулч-хужаагийн дурсгал-чулууг зайлуулаач дээ, эргүү малууд минь. Харийн тагнуул, урвагчийн чулуун хөшөөг хотынхоо төвд залсан улс орон дэлхийд монголчуудаас өөр байна уу?

  • Хотоо гоё болгоё. Ялангуяа хотын төвөө тэгэхгүй бол хотын захын зарим муухай газар шиг байдаг шдээ.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.