Монгол залуус дэлхийн хөгжингүй улс орнуудад, тэр дундаа гадаадын нэр хүндтэйих, дээд сургуулиудад олноор суралцах болсон. Тэднээс сурлага хөдөлмөр, нийгмийн идэвх, ололт амжилтаараа эх орныхоо нэрийг өргөж яваа залуус цөөнгүй.
Дэлхий даяар нийт 60.000 орчим Монгол залуус хилийн чанадад суралцаж байна гэсэн албан бус тоо бий. Эдгээр оюутнуудын төлөөлөл Улаанбаатар хотноо 8 сарын 21-23-ны өдрүүдэд нэг дор чуулах гэж байна. Гурван өдөр зохион байгуулагдах тус чуулганы үндсэн зорилго нь “Хилийн чанадад оршин сууж байгаа Монгол залуусын эх орондоо суурьших боломж, нөхцөл” сэдвийн хүрээнд хилийн чанадад суурьшиж буй иргэдийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэх, улмаар бодит ажил хэрэг болгоход оршиж байгаа.
Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ, ТББ-ын дэргэдэх Оюутан Залуучуудын Хороо чуулганы ерөнхий зохион байгуулагч бөгөөд албан ёсны дэмжигч байгууллагуудаар Монгол Улсын Гадаад Харилцааны Яам; Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам; Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам хамтран ажиллаж байна.
Чуулганы эхний өдөр буюу 8 сарын 21 өдрийн арга хэмжээ Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны хурлын их тэнхимд болох ба дэлхийн 28 улсад суралцаж буй монгол оюутан залуус, төгсөгчдийн төлөөлөл ТББ-уудын тэргүүлэгч гишүүд оролцоно. ТодруулбалАНУ дах Монгол Оюутны Холбоо (AMSA)МЗХ-ны Солонгос улс дахь салбар зөвлөл,БНХАУ дахь Монгол Оюутны Нэгдсэн Холбоо,Япон дахь Халуун сэтгэл in Japan зэрэг ТББ ба Монгол улсын яам, тамгын газрын төлөөлөгч нар оролцоно.
Харин хоёр дахь өдрийн арга хэмжээ Монгол Улсын Засгийн Газар, Хурлын Их Тэнхимд нээлттэй болно. Хилийн чанадад суралцаж буй болон төгсөгчид, дотоодын сурагч, оюутан залуус сонирхсон хэн бүхэн оролцож боломжтой. Чуулганы үеэр дэлхийн салбар бүрийн төлөөлөл амжилттай ажиллаж буй Монгол залуус илтгэл тавина.
Чуулганы сүүлийн өдөр Holiday INN зочид буудлын Хурлын их тэнхимд болох ба Хөдөлмөр зуучлалын арга хэмжээ болон ,Хилийн чанадад суралцах хүсэлтэй залуучуудад мэдээлэл зөвлөгөө өгөх, томоохон илтгэгчдийн сонирхолтой яриа, шинэ өнцгийг хүргэх үйл ажиллагаа нэг дор болж өнгөрөх болно.