Comment.mn

Жемборид оролцогчид “Мах Импэкс” ХК-ийн бүтээгдэхүүнүүдийг сонгожээ

Ази, Номхон далайн 31 дэх жембори энэ сарын 28-нд ОУ-ын “Найрамдал” цогцолборт  нээлтээ хийсэн билээ. Дэлхийн 40 орны 2000 скаут, Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн 4000 скаут болон сайн дурын 1500 удирдагч нараас бүрдсэн 7500 хүн оролцож  буй энэхүү томоохон арга хэмжээ өнөөдрийг хүртэл үргэлжилэн өндөрлөж байна.

Тус арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн скаутууд “Нүүдэлчдийн зүг” уриан дор нэгдэн адал явдалт өдрүүдийг өнгөрүүллээ.  Томоохон үйл ажиллагааг явуулахад хүнсний асуудал хамгийн  чухал мэдээж тавигдаж байсан гол хүнс болох мах махан бүтээгдэхүүнээр үйлчилж, хоол хүнсний аюулгүй байдалд онцгой анхаардаг “Мах импэкс”-ийн бүтээгдэхүүнүүд өндөр үүрэг гүйцэтгэлээ. Тиймээс энэ талаар дараах тодруулгыг авч, сурвалжлага бэлтгэлээ.

Өчигдөр “Найрамдал” орж дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдийн энэхүү том үйл ажиллагааг сурвалжлахад хүүхдүүд мах махан бүтээгдэхүүн, зайдас, хиам хиаман бүтээгдэхүүнээр “Мах Импэкс”-ийн махан бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж байна гэцгээж байлаа.

Тиймдээ ч Монголын скаутын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Ариунчулуунаас дараах зүйлсийг тодрууллаа.

Жемборийгийн ач холбогдолын талаар товчхон тайлбаравал?

-Амжилттай болж өнгөрөх нь өөрөө ач холбогдол. Энд оролцсон 21 аймаг, есөн дүүргийн хүүхдүүд болон гадны хүүхдүүд  өөрийгөө бусадтай зүйрлэн хөгжиж дэвшинэ. Тиймээс ирээдүйн иргэдийг илүү бадрангуй, илүү том хүсэлт эрмэлзэлтэй хүмүүс болоход чухал үүрэг гүйцэтгэдэг ар хэмжээ гэж ойлгож болно. Зөв хүнийг бэлдэх гэж байгаа сургууль гэсэн үг. Энэ нь хүүхдүүдийн амьдралд тодорхой  гэрэл, гэгээ болно гэдэгт итгэлтэй байгаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд манай улсын эдийн захсагт багагүй вальют орж ирж байгаа.

Жемборийн үйл ажиллагаанд хүнсний асуудал хамгийн чухал хэсгийн нэг нь байдаг. Хүүхдүүд ямар хүнс хэрэглэж байна вэ?

-Бид бүтээгдэхүүний үнэ болон чанарт онцгой анхаарч байгаа. Мэдээж олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд байгаа мөн анхны үнийг байлгахын тулд “Мах Импэкс”ХК  “Талх Чихэр” ХК үндэсний манлай үйлдвэрлэгчдийг сонгон ажиллаж байгаа. Мөн өдөр бүр мэргэжлийн хяналтын явуулын станцын багш ажиллаж байна.

-Мах импэкс тухайлбал ямар, ямар бүтээгдэхүүнээ авчирсан байна вэ?

-Мах Импэкс гаргаж байгаа бүх бүтээгдэхүүнээ авчирч байсан.

Скаутын зохион байгуулалт хэр болж байна вэ?

-Бид нар төгс төгөлдөр хийхийг зорьж байгаа. Энэ угаас Ерөнхий сайд, Хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр Нийслэлийн засаг даргын тамгын газар зэрэг томоохон төрийн байгууллагуудын анхаарч зохион байгуулж буй ажлуудын нэг. Мөн энд хүүхдээ явуулсан эцэг, эчүүд хамгийн их үүрэг гүцэтгэсэн гэж харж болно.

Ингээд хүүхдүүдтэйгээ ирсэн зарим багш нарын сэтгэгдлийг сонслоо

Хэнтийн аймгийн Бэрх сумын багш Г.Оюунчимэг

Хэнтий аймгийн Бэрх сумаас оролцож байгаа. Хүүхдүүд маань өдөрт 100 мянган төгрөгөнд хүнсээ авдаг. Өдөржин аялж зугаалдаг учраас чанартай, амин дэмтэй хоол идэх ёстой. Мөн бэлэн бүтээгдэхүүн илүү хялбар байдаг.  Тиймээс бид ихэнхдээ Мах импнксийн бүтээгдэхүүнийг сонгож байгаа. Сандарсан хоол хийж амжихгүй зэрэг үед их  амар гоё амттай бүтээгдэхүүнүүд бий. Жишээлбэл, “берлин” зэрэг амт чанар сайн, найдвартай сайн хүнстэй.

Багш Б.Жаргалмаа

Би мөн Хэнтий аймгаас ирсэн 10 хүүхдийг хариуцаж ажиллаж байна. Бид тэр бүр хиам хиаман бүтээгдэхүүн хэрэглэж чаддаггүй энд оролцоод бид нар “Мах Импэкс”-ийн бүтээгдэхүүнүүдийг сонгон хэрэглэж байгаадаа баяртай байна. Гоё амттай чанартай бүтээгдэхүүн ихтэй юм байна. Угаасаа хүнсний манлай үйлдвэрлэгч шүү дээ. Шинээр нэвтэрсэн хэрэглэхэд хялбар Берлин гэдэг хиам нь илүү их таалагдлаа  бас бусад бүтээгдэхүүнээс нь утлагтай нийслэл хиам,  улаанбаатар зайдас амттай бас бид эдгээр бүтээгдэхүүнүүдээс нь түлхүү авч хэргэлсэн.

Эрүүл ахуйч Б.Доржсүрэн

Энд эрүүл ахуйчаар ажиллаж байгаа. Бид хүнсний бүтээгдэхүүнүүдэд бүгдэд нь чанарын хяналт хийж, шаардлага хангасан бүтээгдэхүүнүүдийг худалдаалуулж байна.  Мөн мэргэжлийн хяналтын багтай хамтран хамтраад ажиллаа., Мах Импэкс, Талх чихэр, АПУ Тэнгэр ХХК зэрэг компаниудын хүнснүүдийг сонгосон.

Н.Ганаа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.