Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах хүсэлтэй 2011 онд төрсөн хүүхдийг бүртгэж, сорил авч элсүүлнэ.
БҮРТГЭЛ:
• 2017 оны 5-р сарын 11-ний өдөр 9:00-17:00 цагт бүртгэнэ.
СОРИЛ: 2017 оны 5-р сарын 14-ний 10:00 цагт хуваарийн дагуу зохион байгуулагдана.
БҮРТГҮҮЛЭХДЭЭ:
1. Хүүхдийн төрсний гэрчилгээ эх хувь
2. Эцэг эхийн цахим үнэмлэх эх хувь
3. 2% чээж зураг /3 * 4 хэмжээтэй, ижил зураг байх\
СОРИЛД ИРЭХДЭЭ дараах зүйлийг авч ирнэ. Үүнд:
– Бүртгэлийн хуудас
– Балын харандаа
– Өнгийн харандаа /12 ширхэгтэй өнгийн харандаа, үзүүрлэсэн байх/
СОРИЛ АВАХ ӨДӨР
-Хуваарьт цагаас хэт эрт ирж хүүхдүүдээ ядраахгүй байхыг зөвлөж байна.
– Бүртгэлийн зурагтай хуудсаа орхисон, гээгдүүлсэн болон хугацаа хоцорсон тохиолдолд шалгалтад оруулах боломжгүйг анхаарна уу.
23 ДУГААР СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
2017.05.10