Comment.mn

Өнөөдрийн зурхайгаа уншихаа мартаагүй биз…

Хонь – (3/21-4/19)
Хүнд, аюултай өдөр. Томилолт, аялал зугаалгаар явах магадлалтай өдөр. Хэрэв хамт олон болон удирдлагатайгаа хамт явах бол өөрийн үг хэл, үйл хөдлөлөө онцгой анхаараарай. Аливааг өөрийн хүслээр удирдаж, бусдаас ялгарах гэсэн хүсэл чинь бусдад таагүй хандлага төрүүлж магадгүй. Зөвхөн би гэсэн үзлээс чинь болоод удирдлага чинь таны тухай бодлоо өөрчлөхөд ч хурч мэднэ.

Үхэр – (4/20-5/20)
Материаллаг тал дээр ямар нэгэн өсөлт гарна. Санхүүгийн асуудал шийдэхэд сайн өдөр. Магадгүй, та үүнийг хичээх хэрэгтэй. Эргэн тойрны улсуудтайгаа бүү харилц, болзсон уулзалтаа өөрчил. Энэ өдөр худал хуурмаг, зуүд зэрэглээтэй бусдын бодол санааны нөлөөлөлтэй  холбоотой явагдана. Өдрийн муу хандлагыг багасгах нь биеэ үл хайрлах, тэвчээртэй байх, бардам зангаа дарах зэрэг ёс сутрахуунаа цэвэрлэснээр шийдэгдэнэ. Орой нь галын дэргэд суух ашигтай. Тэнцвэртэй байдлаа хадгалахыг хичээхдээ бүр хамгийн хүнд асуудлыг авч үзэхдээ хүйтэн, сэтгэл хөдлөлгүй ханд.

Ихэр – (5/21-6/21)
Бизнесын салбарт хүчээ үзэж үйл ажиллагаа явуулж байгаа ихрийн ордныхонд тааламжтай өдөр байна. Эд материалын байдалд эерэг өөрчлөлтүүд гарах магадлалтай. Тухайлбал, ашигтай худалдан авалт хийх, ирээдүйтэй гэрээ хэлцэл хийх зэрэг болно. Ажил хэргийн хамтран зүтгэгчтэй хамтаар шийдэх хэмжээнд бичиг баримттай холбоотой асуудлууд үүсэх бололтой. Эрсдэлтэй, айдас дагуулсан зүйл хийлгүй, гарах үр дагаврыг нь сайтар дэнсэлж байж хөдлөөрэй. Хамтын ажил хөдөлмөрт таатай өдөр.

Мэлхий – (6/22-7/22)
Долоо хоногийн эхнээс л ажил хэргийн болон амьдралын бүх салбарт тогтвортой байдал ноёрхох болно. Ойрын ирээдүйд албан тушаал ахиж ажлын байраа өөрчлөх магадлал өндөр байна. Энэ нь дарга, удирдлагатайгаа харьцах харьцаанаас ихээхэн хамаарахыг анхаарах хэрэгтэй. Төрөлхийн зөн билэг, мэдрэмжээ чухал шийдвэр гаргахдаа хэрэглэж чадваас дарга удирдлагын өмнө өөрийгөө сайн талаас нь харуулж тэдний итгэлийг олох болно.

Арслан – (7/23-8/22)
Аялал, томилолт нь таны найдлагыг батлахгүй. Таны толгойд орж ирсэн шинэ санаанууд нь, өөрийн туг доор хамт олныг нягтруулах эрмэлзэл нь удирдлагатай харилцах харилцааг хүндрүүлнэ. Ажлын идэвхийг бага зэрэг бууруулахыг ойрын хүмүүстэйгээ харьцахдаа өөрийн сэтгэл санааны байдлаас хамааруулахгүй яриаг өндөр өнгөөр хийхгүй байхыг одод зөвлөж байна. Гэвч үргэлжлүүлэн ажлаа гүйцэтгэ. Эцсийн эцэст удирдлага нь таныг идэвхгүй болгох юм бол бүхнийг алдана гэдгийг ойлгоно.

Охин – (8/23-9/22)
Шүүмжлэлттэй өдөр. Ажил төрөл дээрээ болон гэр орондоо үүссэн хүндрэлтэй бэрхшээлийг даван туулахтай холбогдуулан та өөрийгөө маш их ядарснаа мэдрэх бололтой. Өөрийн эрхэм хүслийг тас цохиж, эрс татгалзсан хариуг өөртөө өгөх хэрэгтэй. Хуучны сайн найз нөхөд түншүүдээсээ тусламж дэмжлэг аваарай. Өөрийнхөө үүрэг хариуцлагыг байж болох доод хэмжээгээр багасгах хэрэгтэй. Гэхдээ өөрийнхөө амьдралыг сайн тал руу өөрчлөх боломж бололцоог бүү алдаарай. Од гарагсын амлаж байгаагаар ийм боломж танд заавал ирэх болно.

Жинлүүр – (9/23-10/22)
Идэвхигүй хүнд өдөр: Хамтарсан аливаа үйл ажиллагаанд тохиромжгүй өдөр. Дараа нь хамтрагчтайгаа шийдвэрлэх бичиг цаасны асуудал гарч болзошгүй. Хүнд нөхцөл байдлыг зөвхөн эрүүл саруул ухаанаар дүгнээрэй. Ажил хэргийн холбоо амрагийн харьцаанд хүргэхийг үгүйсгэхгүй. Таны ажил хэрэгч занг удирдлага чинь эсвэл бизнесийн түнш чинь үнэлэх болно. Үдээс хойш бие тань тавгүйрхэх, эсвэл сэтгэлээр унаж магадгүй. Ямар нэг уулзалт, бие махбодийн хүсэл нь танд таагүй үр дагавар авчирна.

Хилэнц – (10/23-11/21)
Магадгүй, шинэ долоо хоногийн эхэнд сэтгэл зүрх болон санаа бодолд олон янзын, зах замбараагүй бодол эргэлдэн дүүрэн байх бололтой. Энэ өдрийн асуудлуудаас хамгийн их анхаарлын төвд байх зүйл нь албан ажилтай холбоотой асуудал байх болно. Таны бусдыг татах чадвар, гадны хүнээс гайхалтай бизнесийн санал хүлээн авч, тэр нь үндсэн ажилд чинь бас нөлөөлөн албан тушаал ахих, амьдрал ахуй тань дээшлэх сайхан боломж нээгдэнэ. Харин биеийн эрүүл мэндийн байдлыг үл тоож, түүний талаар мартаж орхихгүй байхыг сануулж байна.

Нум – (11/22-12/21)
Багаар ажиллах, хамт олноороо ажил хийхэд бүтэмжтэй өдөр. Чухал шийдвэр гаргахдаа зөн совин дээр тулгуурлах хэрэггүй, бодит байдалд тулгуурлахгүй бол алдаж магадгүй хэмээн зөнгөсөн байна. Найз нөхөд, хамт ажилладаг хүмүүсийн зөвлөгөөг сонс, удирдлагынхаа санал хүсэлтийг харгалзан үз. Гарах бүх үр дагаврыг тооцоолсны дараа л хөдлөх хэрэгтэй. Таны материаллаг байдал дээшилнэ.

Матар – (12/22-1/19)
Шүүмжлэлтэй өдөр. Магадгүй уур бухимдал нь ажил болон гэрт таагүй холбоо үүсгэж магадгүйг анхаараарай. Өөрийн зорилгыг ухамсарла, хувийн амьдралаа сайнаар өөрчлөхийг оролд. Үүнийг од гараг ивээх болно. Жаахан даруу төлөв бай. Өөрийгөө дүгнэх болон хүрээлж байгаа ойр дотны хүмүүсээ  дүгнэ. Хэрэв  танд нөхцөл байдлыг эерэгээр шийдвэрлэх боломж байгаа бол үүнийгээ хийгээрэй.

Бумба – (1/20-2/18)
Өсөн дэвжих өдөр. Cap таны мөнгөний байранд байрлах нууцлаг гараг болох Далай ванд нөлөөлж, Буд гараг Хумхын орд руу эргэн хөдөлж, та мэргэжлийнхээ дагуу ажилдаа анхаарч эхэлнэ. Бизнес, ажил хэрэгт тань ахиц гарч, та албан тушаал ахина. Ажил хайгч хумхынханы хувьд ярилцлага тань амжилттай болно. Түнштэй тань холбоотой мөнгөний асуудал таны сэтгэлийг хямралд хүргэж болзошгүй. Энэ тухай бие биетэйгээ илэн далангүй ярилц. Та хоёрын ойлголцоогүй зүйл байж мэдэх бөгөөд ярилцсанаараа бие биендээ ашигтайгаар асуудлыг шийдвэрлэж чадна. Энэ өдөр төлөвлөсөн хүлээн авалт тань оройхон эхэлж мэдэх юм. Дуртай зоогийн газартаа ширээ захиалж, ойр дотно харьцаагаа бусадтай хуваалц.

Загас – (2/19-3/20)
Эргэлзээ болон тодорхой зүйлсийг орхих өдөр. Таны үйлдэл тодорхой мөн зорилго тэмүүлэлтэй байна. Бүтээлч байдалд таатай өдөр. Үйлдэл болон сэтгэл санааны хооронд тэнцвэрт байдлыг олно. Гоо зүйн таашаал авснаар сэтгэл гутралаас салахад тань тусална. Од гаригс чинь сэтгэл зүрхний тань бодол санаанд тань туслахад бэлэн байна. Өөртөө бага зэрэг амралт өгч тайван байхыг хичээ. Сайхан хоол идэж эрч хүчээ нөхөж ав.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.