Comment.mn

Ардчилсан залуучуудын холбооноос АН-ын гишүүддээ уриалга хүргэж байна

 

 

Ардчилсан намын шинэчлэлийн үйл явц нийгмийн хүсэн хүлээж байсан чиглэлд өрнөж, намын дотоод сонгуулиар шат шатны удирдах байгууллагуудад залуу гишүүд олноор сонгогдон орж ирлээ.

Намын бодлого тодорхойлох гол байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 38.1 хувь, намын анхан шатны нэгжийн дарга, Хэрэг эрхлэх газрын дарга нарын 60-70 хувь нь залуусаас бүрдэх болсон нь намын бодлогод салхи оруулан цаг үетэйгээ хөл нийлүүлэх, шинэчлэлийг цаашид улам гүнзгийрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

Улс төрд шинэ жишиг нэвтрүүлж буй Ардчилсан нам энэхүү ололтоо бататган  ахиулж, Төрийн тэргүүнд нэр дэвшигчээ нийт гишүүдээсээ сонгох хариуцлагатай цаг хугацааны өмнө ирээд байна.

Ардчилсан залуучуудын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид тус намаас нэр дэвших эрхэм хүндтэй үүргийг хүлээх улс төрчийг дотоод сунгаагаар тодруулахдаа:

Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хууль, хууль тогтоомж, ёс зүйг дээдлэн сахидаг, ардчилсан, эрх чөлөөт Монгол орноо төлөөлж чадахуйц, бизнес-улс төрийн бүлэглэлүүдээс ангид, залуучууд бидэнд мэдлэг боловсролоороо үлгэр дууриал болж ажиллах улс төрчийг сонгохыг уриалж байна.

 

Ардчилсан Залуучуудын Холбоо

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.