Comment.mn

Хар тамхины толгойлогчдын дүү эх орондоо иржээ

Казахстан Улсын Алматы хотод хар тамхины хэргээр ял эдэлж байсан гэр бүлийн хоёрыг эх оронд нь шилжүүлэн авчирлаа. Тэднийг Б.Билгүүн, С.Оюунзаяа гэдэг бөгөөд 2006 онд тус улсын хууль хяналтын байгууллагад баригдан улмаар шүүхээс нь 17-19 жилийн хорих ял сонсч ялаа эдлэж байсан юм.

Харин өнгөрсөн онд улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав тус улсад албаны айлчлал хийх үеэрээ тэднийг эх оронд нь шилжүүлж авах гэрээг үзэглэж ирсэн байдаг. Энэ зарчмаар энэ онд шилжүүлэн авч байна. Б.Билгүүний хувьд хар тамхины толгойлогч гэх эгч, дүү хоёр болох Б.Халиун, Б.Хулан хоёрын төрсөн дүү бөгөөд эгч нарынхаа ятгалгаар хар тамхийг эхнэртэйгээ зөөвөрлөж яваад баригдсан байдаг. Харин тэр бүсгүйчүүд гадаадад хар тамхины толгойлогч нартай нийлж, нутаг нэгтнүүдээ залилан бүр Хятадад хүртэл тэдний гар, хөл болсон хэсэг хүмүүс шүүхийн хаалга татсан байгаа юм.

Ийнхүү Б.Билгүүн, С.Оюунзаяа нарын үлдсэн ялыг Монгол Улсад эдлүүлэх Улсын Ерөнхий прокурорын шийдвэрийн дагуу оны 12 сарын 18-ны өдөр тэдгээрийг авчирчээ.

Эх сурвалж www.wikimon.mn

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.