Comment.mn

Х.БАТТУЛГА: БИ ТЭГЖ БОГИНО ЗАЙД УЛС ТӨР ХИЙХГҮЙ

УИХ-ын гишүүн Х.Баттулга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2016 оны сонгуулийг дахиад ходоодны сонгууль болгоно гэж байгаа бол эхлүүлсэн ардчиллаа хамгаалах, эхний зорилгоор нь авч үлдэхийн тулд Ардчилсан холбоо дахин гудамжинд гарахаас өөр замгүй. Улс төр, эдийн засагт гүн нэвтэрсэн олгигархиуд үүнээс өөр сонголт үлдээсэнгүй гэх үү дээ.

Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад хувь нэмэр оруулсан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Огцрох шалтгааныг ч, огцруулах шалтгааныг ч Н.Алтанхуяг өөрөө л хийсэн. Харин би бол огцруулах хөдөлгөөн гэх юм уу, энэ үйл явдал өдөөгдөх эхлэлийг тавилцсан. Бусдыг нь өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газрыг огцруулж, одоогийн Засгийн газрыг байгуулах хүртэлх бүх сценарийг Н.Алтанхуяг ба “Алтан гадас”-ынхан өөрсдөө хийсэн шүү дээ. Одоо энэ засаг надтай надгүй, сөрөг хүчинтэй хүчингүй сонгууль хүртэл тайван ажиллах бололцоотой. Яагаад гэвэл нөгөө том намтайгаа эвсчихсэн учраас. Тэгээд ч одоо дахин засгаар оролдоход түүнийг даах эдийн засгийн чадавхи энэ улсад байхгүй болсон. Элгээр хэвтүүлснийхээ дараа энэ бүхнийг хийсэн шүү дээ.  Би ч тэгж богино зайд улс төр хийхгүй, хийдэг ч үгүй. Сая бужигнаан үүсэхэд “Баттулга өөрөө Ерөнхий сайд болох гэж байна” гэж бичүүлээд л байсан. Тэгээд би болоогүй л байгаа биз дээ” хэмээсэн юм.

Эх сурвалж http://www.info.mn

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.