Латви улсаас гаралтай Англи дуучин Викториа Модеста “Prototype” хэмээх цоо шинэхэн уран бүтээлээ гаргажээ. Викториа Модеста бол хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн хэрхэн шоу ертөнцөд од болон гялалзаж болохыг харуулж байгаа зоримог, авьяаслаг бүсгүй юм.
Тэрээр төрсөн цагаасаа эхлэн нийт 15 удаа хөлний мэс засалд орсон бөгөөд 20 настайдаа аргагүйн эрхэнд зүүн хөлнөөсөө хагацахад хүрсэн. Гэвч тэрээр юунд ч бууж өгөөгүй. Викториа Модеста 15 настайгаасаа модель болж, нэр хүндтэй сэтгүүлүүд дээр зургаа гаргаж, улмаар хөгжмийн урлагт эргэлт буцалтгүйгээр орсон юм.
Та бүхэндээ түүний тэсрэлт хийгээд буй цоо шинэхэн уран бүтэээлийг хүргэж байна.
Эх сурвалж : www.URLAG.mn