Comment.mn

Налайхын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Ч.Зоригт төрийн тамгыг авч зугтжээ

 

ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Ч.Зоригтыг төрийн тамгыг авч зугтаасан асуудлаар цагдаа болон хууль хүчний байгууллагуудад хандаад байна.

2014.12.19-ны өдөр Налайх дүүргийн ИТХ-ын 11 дүгээр чуулган болсон билээ. Уг хурлаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ гэсэн заалтын дагуу Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатарыг огцруулах тухай тогтоол гарсан боловч дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Ч.Зоригт нь ИТХ-ын тамгыг авч явсан зохисгүй үйлдэл гаргалаа. Уг асуудал нь хуулийг, олонхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн нэг хүний эрх ашгийг нийтийн эрх ашгаас дээгүүрт тавьсан хэрэг юм.
Ч.Зоригт нь өмнө нь ИТХ-ын төлөөлөгч ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга хийх нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дугаар заалтыг зөрчиж байгааг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс 2014.05.07-ны 567 тоот албан бичгээр Ч.Зоригтыг ажлаас чөлөөлж өгөхийг шаардсан албан тоотыг НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн засаг дарга Э.Бат Үүл Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн дарга Ё.Гэрэлчулуун нарт хүргүүлсэн боловч Ч.Зоригт нь одоог хүртэл ажлаа өгөлгүй хууль бусаар ажилласаар байгаа юм.
Налайх дүүрэгт хуулиас дээгүүр авирлаж, хууль бус үйлдэл гаргаж байгаа асуудлыг өнөөдрөөр таслан зогсоох цаг нь болсон.
Ч.Зоригтыг төрийн тамгыг авч зугтаасан асуудлаар цагдаа болон хууль хүчний байгууллагуудад хандаад байна.

 

Эх сурвалж : www.photonews.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.