Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцны зээлтэй холбоотойгоор шинэ хуучин орон суунуудын үнэ 20-30 хувиар өсчээ.
Тэгэхээр орон сууцны өсөлтөөс шалтгаалаад 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Тиймээс журамд өөрчлөлт оруулж, иргэд найман хувийн хүүтэй зээлээр шинэ орон сууц авах бол м2-ын дээд үнэ нь 2.2 сая төгрөг, хуучин байрны м2-ын дээд үнэ 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар тусгасан байна.
Энэ талаар арилжааны банкуудад өчигдрөөс мэдэгдэгдсэн бөгөөд банкуудад дээрх нөхцөл ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн мөрдөгдөх аж.
Эх сурвалж: www.dorgio.mn