Шинэ жил ойртох тусам аж ахуйн нэгж, албан байгууллагууд оны шилдэг, манлайлагчдаа тодруулах, шагнаж урамшуулах ажил ид өрнөж эхэллээ. Хийж бүтээсэн ажил хөдөлмөрөө хамт олондоо үнэлүүлэх юу нь буруу байх вэ. Харин энэ үеэр элдэв тэмдэг, жааз тарааж мөнгө олдог, олон нийтийн нэр барьсан байгууллагуудын ажил идэвхжиж буй. Тухайлбал, энэ төрлийн бизнесээр сүүлийн үед алдаршиж, гаршсан бай гууллага бол Монголын залуучуудын холбоо /МЗХ юм. Тус байгууллага өмнө нь “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, “Тэргүүний залуу”, “Тэргүүний хилчин Хөдөл мөрийн алдар”, “Тэр-гүүний малчин залуу”, “Тэр- гүүний тариаланч залуу Тэргүүний сурагч”, “Цэргийн алдар” гэсэн найман төрлийн шагнал олгодог /худалдаалдаг гэсэн ч хилсдүүлсэн болохгүй байх/ байсан бол энэ жилээс салбар тус бүрээр нь залуусыг тодруулдаг болж байгаа юм билээ. Тухайлбал, “Төрийн залуу түшээ”, “Тэргүүний залуу хуульч”, инженер, сэтгүүлч бизнесмэн цол тэмдэг болон эр зоригийн, уурхайчны, тамирчны алдар, “Залуу зохион бүтээгч”, “Тэргүүний хилчин” гэх мэт нийт 20 гаруй цол тэмдгийг бий болгосон. Үүнийхээ хэрээр энэ удаагийн шинэ жилээр өмнөхөөсөө хэдэн хувь илүү ашиг олно гэсэн үг. Тухайн байгууллага тэргүү- ний залуусаа аль нэгээр нь шаг- нуулахаар бол 33 мянган төгрөг төлөх ёстой. Энэ нь албан ёсны төлбөр хураамж. Гэтэл сүү- лийн жилүүдэд хэн дуртай нь “Тэргүүний залуу” алтан медаль хэд хэдийг өндөр үнээр худалдан авч байгууллагын ой, найр, наа- дам, шоу цэнгээний үеэр та раах болсон нь харамсалтай. “Улстөрч- дийн халаасанд сонгуулийн үеэр бол энэ тэмдэг шажигнаж бай даг эд дээ” хэмээн нэгэн эрх бүхий хүн хэлсэн удаатай.
Түүний хэлсэн үг лав оргүй зүйл биш гэж бодсон юм. Үнэндээ л сүүлийн үед энэ шагналын үнэ цэнэ алдагдаж, арай л “Найзын маань төрсөн өдөр болж байна. Нэг тэмдэг авъя” гэсэн хүн очдоггүй болов уу. Хэрэв яваад очвол МЗХ өгч л орхино байх. Өөрөөр хэлбэл, энэ нь зүгээр л мөнгө олох арга хэрэгсэл нь болсон талаар албан тушаал, эрх мэдэлтэй олон хүн хэлсэн баримт бий. Албан байгууллагын тодорхойлолтоор бус хувийн журмаар очсон хүн аль нэг тэмдгийг нь 33 мянгаар биш, түүнээс ч илүү үнэ төлж авдаг гэх. Түүнчлэн шинэ жилээр МЗХ- ноос зохион байгуулдаг “Оны шидэг залуу”-г тодруулдаг “Next Stop” харшийн наадам өчигдөр болсон. Жил бүрийн харшийн шинэ жилийн баяруудаас илүү их яригдаж, залуус хүлээдэг нь яах аргагүй энэхүү наадам. Гэвч энэ наадамд оролцох хүн 292 мянган төгрөгийн такс төлөх ёстой. Энэ нь бусад шинэ жилийн баяр шиг л хоол, архи, ундаа, дарс, шар айраг багтсан гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Харин энэхүү наадмыг манайдаа л дээд зэрэглэлийн гэгдэх “Crocus event hall”-д хийж буй. Тус газар нь 1200 хүний багтаамжтай бөгөөд харшийн наадам зохион байгуулагчид руу өчигдөр үдээс өмнө залгаж асуухад “Яг одоо ирж такс авахгүй бол суудал дууслаа. 10 минутын дараа гэхэд суудалгүй болно” гэсэн юм. Тэгэхээр МЗХ асар их мөнгө олох гэж байгаа нь үүнээс тодорхой харагдаж байна. Эдийн засаг хямарч, айл өрхүүд хоосон хонох дээрээ тулаад байхад 292 мянган төгрөгөөр шинэ жил тэмдэглэнэ гэдэг амаргүй. Харин энэ талаар МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат “Тэргүүний залуучуудын сүлд модны наадмыг би энд ирээд “Тусгаар тогтнол нэртэй болгосон.
Бид тусгаар тогтносон улс гэдгээрээ бахархаж байгууллага болгоноос шилдэг нь болсон залуучууд нэг орой бие биетэйгээ танилцаж яагаад болохгүй гэж. Энэ арга хэмжээг яагаад заавал сумын клуб шиг байранд хийх ёстой юм бэ. Бид өнөөдөр таван одтой, хамгийн сайхан буудлын хамгийн сайхан танхимд нь хийх ёстой биз дээ. Үнэхээр Монгол Улсын шилдэг залуу чууд мөн л юм бол… Тэ- гээд хийе гэхээр зардал гэж юм гарч ирнэ. Байгууллага нь ту- хайн хүнийхээ зардлыг нь даа- гаад оруулчихаж чадахгүй юм бол “Шилдэг болголоо” гээд хош ги руулаад яах юм” хэмээн нэгэн цахим сонинд ярилцлага өгсөн байдаг. Энэ жилийн хувьд нийгэм, улс төрийн салбарт 49, эдийн засаг, бизнесийн сал- барт 39 эрхэм нэр дэвшин өр- сөлд сөн юм билээ. Харин шилд гээр шалгарсан залуусын так сыг байгууллага нь төлж бай гаа гэж бодохоор үлдсэн залуус мэдээж өөрсдөө төлнө. Яах вэ, боломжтой залуус нь нэрэлхсэндээ хэлсэн мөнгийг нь төлөөд орж байгаа байх. Харин бодит байдал дээр бол арай л хэтэрсэн өндөр үнэ аж. Нэг үдэш 2-3 төрлийн хоол идэж, жаахан хатуу “юм” хүртэж, бүжиглэж, өөр хоорондоо ярилцаж, шилдэг залууст шагнал гардуулахыг хараад гарч ирэхэд 100 мянган төгрөг байхад л хангалттай.
Ер нь эдийн засаг хүндэрсэн өнөө үед шинэ жилийн хүлээн авалт зохион байгуулж буй бусад байгууллага бодит байдлыг харгалзан үзээд таксын үнээ 100 мянган төгрөгөөс хол давуулаагүй байна. Тийм атал хэн ч сонссон “Арай ч дээ” гэмээр өндөр үнэтэй такс МЗХ борлуулж буй нь бизнес биш гэж үү. Энэмэтчилэн элдэв тэмдэг зарж хөлждөг байдлыг төр засгийн зүгээс анхааралдаа авч, зөв голдиролд оруулах цаг хэдийнэ болжээ. Ер нь тус байгууллагыг “Тэргүүний, шилдэг, манлайлагч” гэсэн нэрээр зүгээр л бизнес хийж буйг олон хүн хэлсэн байдаг. Тухайлбал, УИХ- ын гишүүн М.Зоригт ч асуудал болгоод авсан удаатай. Өөрөөр хэлбэл, эрхэм М.Зоригт гишүүн өнгөр сөн онд орон нутгийн хоёр за лууг шаг нуулах хүсэлт гарга тал “Шагнуулах залуусынхаа меда- лийн мөнгийг өг” гэж мөнгөний нэхэмжлэх явуулсан байдаг. Үүнд нь хоёр залуугийн харшийн наадамд оролцох төлбөр тус бүр 292 мянга, НӨАТ 54800, нийт 642 мянга 800 төгрөг багтсан байна. Эл байдлыг эрхэм гишүүн эсэргүүцэж “МЗХ-г НӨАТ төл- дөг гэдэгт огт итгэхгүй байна” хэ- мээн тухайн үед олон ний тэд мэ- дээлсэн удаатай. Ер нь шагналыг нэг нь зарж, нөгөөх нь худалдан авдаг энэ тогтолцооноос шинэ үеийн залуус хамгийн түрүүнд татгалзах ёстой болов уу. Гэтэл МЗХ залуусынхаа төлөө ажиллах биш медалийн наймаачин, шаг- на лын ченж хий дэг болсон нь ха- рам салтай. Уг нь залуус өөрсдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлүүлж, шударгаар шагнуулдаг байвал хаана хаанаа үнэлэмжтэй. Харин худалдаж авсан шагналыг хүнд үзүүлээд явах ичгэвтэр шүү дээ, залуус аа
М.НАРАНБОЛД