Comment.mn

Ц.Ганзориг, А.Гэрэлцэцэг нар бурзайж явна

Шинэ жилийн баяраар дуучид, жүжигчид чамгүй үнэд хүрдэг билээ. Дуучдын үнэ ханш дийлдэхгүй, эдийн засгийн хямралтай энэ цаг үед авч дуулуулах албан байгууллагууд ховор байгаа ч дуучид гандан буурахгүй, үнээ өндөрт хадааж хаа нэгтээ ам барьж, хүмүүсийг хошгируулж хашгирч явна.

Харин мэргэжлээ түр хугацаанд сольсон “Маск” продакшны жүжигчид Шинэ жилийн баяраар хошин шогийн үзүүлбэр үзүүлэхгүй, харин хөтлөгч хийж сая саяар нь мөнгийг олж байгаа аж.

Тус хамтлагийн жүжигчин “Сампил” нэрээрээ олноо танигдсан Ц.Ганзориг, жүжигчин А.Гэрэлцэцэг нар хослон Шинэ жилийн арга хэмжээ хөтлөн явуулж байгаа гэнэ шүү. Тэдний үнэ ханш 2,5 сая аж. Энэ мэтчилэн дуучдаас илүү орлого олж байгаа жүжигчид мэр сэр байгаа бололтой.

Эх сурвалжwww.wikimon.mn

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.